БҮЛЭГ 1. СУДАЛГААНЫ ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА 17 Хүснэгт 6. Нутгийн өөрөө удирдах байгууллага, орон нутгийн засаг захиргааны байгууллагын алба хаагчидтай хийсэн ганцаарчилсан ярилцлагын судалгааны тоо, талбараар № Аймаг, орон нутаг Мэргэжлийн хяналтын байгууллага Аймаг, орон нутгийн захиргааны байгууллага Төлөвлөгөө Гүйцэтгэл Төлөвлөгөө Гүйцэтгэл 1 1 1 4 1 Улаанбаатар хот 2 Өвөрхангай аймаг 1 1 1 1 3 Өмнөговь аймаг 1 1 1 7 4 Сэлэнгэ аймаг 1 1 1 2 5 Сүхбаатар аймаг Нийт 1 5 0 4 1 5 3 17 УИХ-аас 2021 онд баталсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 142 дугаар зүйлийн 142.5 дахь хэсэг “15 нас хүрээгүй хүнийг урлаг, спортын үзүүлбэр, зар сурталчилгаанд оролцуулахаар хууль ёсны төлөөлөгч (эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч)-ийн бичгээр гаргасан зөвшөөрөл, ажиллах цаг, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг үндэслэн хүүхдийн эрхийн улсын байцаагч тухай бүр зөвшөөрөл олгосон бол хөдөлмөр эрхлүүлж болно”, 143 дугаар зүйлийн 143.3 дахь хэсэг “Урлаг, спортын үзүүлбэр, зар сурталчилгаанд оролцуулахаас бусад тохиолдолд насанд хүрээгүй хүнийг албан томилолтоор ажиллуулахыг хориглоно” гэж тус тус заасны дагуу урлаг, соёлын салбарт хүүхэд бэлтгэн уралдаан, тэмцээн, үзүүлбэрт оролцуулж байгаа 4 төлөөллөөс ярилцлага авахаар төлөвлөснөөс 3 төлөөллийг хамруулж санал бодол, байр суурийг нь судалгаанд тусгалаа. Ганцаарчилсан ярилцлагыг анх төлөвлөснөөс 82 хувийн гүйцэтгэлтэйгээр хийгдсэн үр дүнг нэгтгэн судалгааны тайланд тусгав. Фокус бүлгийн ярилцлагын арга ба түүврийн хэмжээ Энэхүү судалгааны хүрээнд тодорхой байгууллагын хүүхдийн хөдөлмөртэй холбоотой асуудал хариуцдаг 3-6 ажилтан, албан хаагчдыг нэг бүлэг болгон тэдний хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, чиг үүрэг, хэрэгжилтийн нөхцөл байдал, өөрчлөгдөж байгаа чиг хандлагууд болон анхаарал татсан бусад асуудлыг тодруулах байдлаар тухайн байгууллагын хүүхдийн ажил эрхлэлтийг зохицуулах, хүүхдийн хөдөлмөрийг хориглох, устгах чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийхээр төлөвлөсөн.

Select target paragraph3