ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЧАНАРЫН СУДАЛГАА
16
Хүснэгт 5. Ажил олгогчтой хийсэн ганцаарчилсан ярилцлага, салбараар
№
Салбар, илрүүлэлт
Ажил олгогч
1
Үйлчилгээ
3
2
Жижиглэнгийн худалдаа
3
3
Урлаг
2
4
Спорт
1
5
Хурдан морь
2
6
Гэмт хэрэгт холбогдсон болон гэрч, хохирогч болсон хүүхэд
1
Нийт
12
Хүүхэд нь бие даан шийдвэр гаргах, хөдөлмөрийн харилцаанд өөрийгөө бүрэн
төлөөлөх болон иргэний хэлцэлд эрх зүйн бүрэн чадамжтай этгээд байж чадахгүй
тул ажил эрхэлж байгаа хүүхэдтэй эцэг, эх, асран хамгаалагчийн байр суурийг
тодруулах нь мөн чухал гэж үзээд 11 эцэг, эх, асран хамгаалагчийг судалгаанд
хамруулахыг хичээсэн боловч зөвхөн 2 эцэг, эхийг бодитоор хамруулж үзэл, бодлыг
нь сонслоо. Эцэг, эхчүүд хүүхдээрээ ажил, хөдөлмөр эрхлүүлж байгаагаа нуун
дарагдуулах, ямар нэгэн хариуцлага тооцуулах байх гэж бодсоны улмаас ярилцлага
өгөхөөс татгалзаж байсан.
Улсын хэмжээнд аймаг тус бүр нэг хөдөлмөрийн улсын байцаагч ажилладаг
тул судалгааны түүвэрт багтсан 2 дүүрэг, 4 аймгийн хөдөлмөрийн байцаагчидтай
ганцаарчилсан ярилцлага хийхээр, аймаг, орон нутгийн захиргааны байгууллагаас
хүүхдийн асуудал хариуцсан, эсхүл нийгмийн бодлого хариуцсан албан тушаалтантай
ярилцлага хийхээр төлөвлөсөн. Ярилцлагын явцад нэг нэгнээсээ хамааралтай, нэмж
тодруулах зайлшгүй хэрэгцээ гарснаас үүдэн нэмэлт ярилцлагуудыг хийсэн.