БҮЛЭГ 1. СУДАЛГААНЫ ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА
11
улам хурцатган бичиг үсэгт суралцах, тоолж сурах зэрэг суурь танин мэдэхүйн ур
чадварыг бууруулж байна. Сургуулийн өмнөх боловсролын чанартай үйлчилгээнд
хамрагдах боломж, ялангуяа эмзэг бүлэгт хязгаарлагдмал байгаа нь хүүхдүүд
сургуульд бэлтгэгдэхэд ихээхэн ялгаатай байдалд хүргэж байна.6
КОВИД-19 цар тахлын үр дагавар дэлхийн улс орон болон Монгол Улсын эдийн
засагт ч тодорхой нөлөөлөл үзүүлж байна.
1.3 Судлагдсан байдлын тойм
Монгол Улс дахь хүүхдийн ажил, хөдөлмөр эрхлэлтийн байдал, хүүхдийн
эрх, хүүхэд хамгааллын чиглэлээр судлагдсан байдлыг авч үзвэл 2001 оноос хойш
хүүхэд, гэр бүлийн чиглэлээр 230 гаруй судалгаа, хэвлэмэл бүтээл байгаагаас
хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлээр 100 орчим байна. Үүнээс хүүхдийн
ажил, хөдөлмөр эрхлэлт, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн тодорхой
сэдвүүдээр хийгдсэн 50 орчим судалгааны бүтээл байна. Үүнд:
ХЭҮК-оос 2006 онд “Хурдан морь унаач хүүхдийн эрхийн хэрэгжилтийн
талаарх судалгаа”, мөн ХЭҮК, Эрх зүйн судалгааны төв, ОУХБ, НҮБХС-тай
хамтран 2015 онд “Хурдан морины хаврын уралдаан ба хүүхдийн эрх судалгаа”-г
тус тус гүйцэтгэжээ.
Хүүхэд хамгааллын чиглэлээр хийгдсэн 30 гаруй судалгааны бүтээл байгаагаас
хөдөлмөр эрхлэгч хүүхэд хамгааллын асуудлаар Хүүхдийн төлөө үндэсний хороо,
Нийслэлийн Хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран 2002 онд “Хараа
хяналтгүй хүүхдийн бүртгэл мэдээллийн сан”-гийн, Төв аймгийн Хүүхдийн төлөө
төвөөс 2006 онд “Хурдан морь унаач хүүхдийн судалгаа”-г, Монголын хүүхдийн
эрхийн үндэсний төвөөс 2006 онд “Гэр бүл, эцэг эхийн хараа хяналтаас гарсан
хүүхдийн нийгэмшил”- ийн судалгааг тус тус хийжээ. Боловсролын талаар
Нийслэлийн Хүүхэд гэр бүл, хөгжлийн газраас 2014 онд “Сургууль завсардсан
хүүхдийн судалгаа”-г хийсэн байна.
Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн чиглэлээр 2000 оноос хойш
хийгдсэн 60 гаруй судалгааны 50 гаруй хувь нь олон улсын хөтөлбөрүүдийн
хүрээнд хийгдсэн, үлдсэн 50 хувийг хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг
байгууллагууд хийжээ. Түүнчлэн хүүхдийн бэлгийн мөлжлөгийн чиглэлээр
хийгдсэн 10, гэмт хэрэгт холбогдох, эсхүл хохирогч болох асуудлаар 15, хүүхдийн
6
Дэлхийн зөн Монгол ОУБ, Тогтвортой хөгжлийн санаачилга ТББ, “Хүүхэд хамгааллын
тогтолцооны зураглал” судалгааны тайлан, 54 дүгээр тал.