НЭГДҮГЭЭР БҮЛЭГ 113. Аль нэг улс орон руу түр оршин суухаар гарах, эсвэл аль нэг улс орноос түр оршин суухаар орж ирэх асуудал мөн тийм журмаар шийдвэрлэгдэнэ. БНМАУын дотор оршин суух газраа сонгох, чөлөөтэй зорчих эрхэд ямар нэгэн хязгаарлалт байхгүй, энэ асуудал орон нутгийн засаг захиргааны байгууллагаар шийдвэрлэгдэнэ. 114. БНМАУ-ын нутаг дэвсгэр дээр гадаадын иргэдийн оршин суух дүрмийн 5-р зүйлд зааснаар гадаадын иргэд дор дурдсан эрх эдэлнэ: а. БНМАУ-д оршин суух эрх олгох тухай өргөдлийг хуульд заасан журмын дагуу гаргах, оршин суух хугацааныхаа туршид улс ардын аж ахуйн ямар нэгэн салбарт ажиллах, суралцах, түүнчлэн хүүхдүүдээ сургууль болон сургуулийн өмнөх хүүхдийн байгууллагад өгөх. б. БНМАУ-ын иргэн болох тухай хүсэлт гаргах. в. БНМАУ-ын иргэдтэй нэгэн адил үндсэн дээр ажилласныхаа төлөө цалин хөлс авах, эрүүл мэндээ хамгаалуулах, амрах. г. Нийгэм хангамжийн эрх (тэтгэвэр, тусламж) эдлэх. 115. БНМАУ-ын иргэдийн хууль ёсны эрх сонирхол, эрүүл мэнд, нийгмийн хэв журмыг хамгаалах, улсын аюулгүй байдлыг хангах зайлшгүй тохиолдолд гадаадын иргэдийн оршин суух газраа сонгох, зорчих эрхийг хязгаарлаж болно. 116. Дараах тохиолдолд гадаадын иргэдийг БНМАУ-аас гарч явахыг зөвшөөрөхгүй байж болно.Үүнд: а. Хэрэв түүнийг эрүүгийн хариуцлагад татах үндэслэл байвал хэргийг шийдвэрлэж дуустал б. Хэрэв тэр эрүүгийн хэрэг үйлдэж шийтгүүлсэн бол ял шийтгэлээ эдэлж дуустал в. Хэрэв түүнийг гаргаж явуулах нь улсын аюулгүй байдлыг хангах сонирхолд харшилж байвал гадагш гарахад саад болж буй нөхцөл байдал арилтал. 117. БНМАУ-д хууль ёсоор амьдарч буй хүн бүр БНМАУ-ын нутаг дэвсгэр дээгүүр чөлөөтэй зорчих, оршин суух газраа чөлөөтэй сонгох эрхтэй, түүнчлэн дурын этгээд гарч явах, орж ирэх, иргэн болох, сэргээн тогтоолгох эрхтэй. 118. Хэн ч өөрийнхөө эх оронд амьдрах зорилгоор бусад этгээдийн эх орноосоо гарч явах эрхийг зориудаар хасаж болохгүй. Дээр дурдсан эрхүүдийг ямар нэгэн хэлбэрээр хязгаарлахыг хуулиар хориглоно. Харин хүн амын хууль ёсны сонирхол, эрүүл мэнд, нийгмийн хэв журам, улсын аюулгүй байдлыг хангах зайлшгүй тохиолдолд хуульд тусгайлан заасан тохиолдолд хязгаарлаж болно. Гадаадын иргэдийг БНМАУ-аас гаргах 13 дугаар зүйл 119. Албан ажлын болон хувийн шалтгаанаар улсын нутаг дэвсгэрт амьдарч байгаа гадаадын иргэдийн БНМАУ-аас гарч явах тухай асуудал 1964 онд БНМАУ-ын 42

Select target paragraph3