ИРГЭНИЙ БОЛОН УЛС ТӨРИЙН ЭРХИЙН ТУХАЙ ОЛОН УЛСЫН ПАКТ Гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй гэсэн үндэслэлээр эрх чөлөөг нь хасахыг хориглох 11 дүгээр зүйл 105. Манай орны хууль тогтоомжоор гэрээний харилцаа нь талуудын тэгш эрхийн зарчимд үндэслэгддэг ба үүнтэй холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээлгэдэггүй, гэрээний ямарваа нэгэн үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр эрх чөлөөгөө хасуулсан тохиолдол шүүхийн практикт гараагүй байна. 106. Гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээний үүргийг хангах иргэний эрх зүйн аргууд үйлчилдэг. БНМАУ-ын Иргэний хуулийн 126-р зүйлд гэрээний үүргээ биелүүлэх явдлыг хангах тусгай аргуудыг заасан. Үүнд: а) алданги, б) барьцаа, в) дэнчин, г) батлан даалт. 107. БНМАУ-ын Иргэний хуулийн 32-р зүйлд хэрэв гэрээний үүрэг нь хууль зөрчиж хийсэн хэлцлээс үүсэлтэй бол тэр нь хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Чөлөөтэй зорчих ба бусад оронд чөлөөтэй зорчих, буцаж ирэх 12 дугаар зүйл 108. БНМАУ-ын иргэний чөлөөтэй зорчих, байнга буюу түр оршин суух газраа сонгох эрх нь БНМАУ-ын хууль тогтоомжоор, тухайлбал БНМАУ-ын хил нэвтрэх орж ирэх, паспорт олгох хурам, БНМАУ-ын иргэд БНМАУ-ын нутаг дэвсгэрт шилжин суурьших дүрэм зэргээр зохицуулагдаж, хамгаалагддаг. 109. БНМАУ-ын хил нэвтрэх, паспорт олгох журам, бусад хууль тогтоомжид БНМАУ-ын иргэд албан ажлаар болон хувийн журмаар эх орноосоо гарч явах эрхтэй гэж заасан. 110. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс 1974 онд баталсан бүртгэлийн ба паспортын тухайн журамд зааснаар эрх бүхий байгууллагууд орох буюу гарах тухай асуудлыг шийдвэрлэнэ. 111. Гадаадын иргэдийн БНМАУ-ын нутаг дэвсгэрт оршин суух газраа чөлөөтэй сонгох, чөлөөтэй зорчих эрх нь 1974 оны БНМАУ-ын Харъяатын тухай хууль, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1975 оны 181-р тогтоолоор батлагдсан харъяатын тухай хуулийг хэрэглэх заавар,Сайд нарын Зөвлөлийн 1967 оны 218-р тогтоолоор батлагдсан гадаадын иргэдийн БНМАУ-ын нутаг дэвсгэрт амьдрах журам зэрэгт заагдсан байдаг. 112. БНМАУ-ын Харъяатын тухай хуулийг хэрэглэх зааврын 3-8 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын харъяатаас гарах, орох, сэргээн тогтоолгох тухай өргөдлийг өргөдөл гаргагч оршин суугаа газрынхаа захиргааны байгууллагад, хилийн чанадад байгаа этгээд БНМАУ-ын холбогдох дипломат болон консулын төлөөлөгчийн газраар дамжуулж гаргана. 41

Select target paragraph3