ИРГЭНИЙ БОЛОН УЛС ТӨРИЙН ЭРХИЙН ТУХАЙ ОЛОН УЛСЫН ПАКТ
дэглэмтэй колонид ял эдлүүлэх ба анх удаа хорих ял шийтгүүлсэн эмэгтэйчүүдийг
өмнө нь ял эдэлж байсан эмэгтэйчүүдээс тусгайд нь байлгана.
93. Ял эдэлж буй насанд хүрээгүй хүмүүс энэ зорилгоор тусгайлан тоноглогдсон,
тусгайлан бэлтгэгдсэн боловсон хүчнээр хангагдсан засан хүмүүжүүлэх байгууллагад
ял эдэлнэ. Залуу хүмүүс боловсрол хөгжлийн түвшингээсээ хамаарч сургалтын
хэсгүүдэд хуваагдана.
94. Үүнтэй холбоотойгоор насанд хүрээгүй хүмүүс ерөнхий боловсролоо
үргэлжлүүлэх, мэргэжлийн боловсрол олж авах эрхээр хангагддаг. Засан
хүмүүжүүлэх хөдөлмөрийн тухай хуулийн 47-р зүйлд зааснаар хүмүүжил
хөдөлмөрийн колонид мэргэжлийн боловсрол олгох асуудал ялтны ажлын өдрийн
хязгаарт явагдана. Хүмүүжил хөдөлмөрийн колонид ял эдэлж буй ялтан сургуулийн
болон мэргэжлийн боловсролын шалгалт өгөх түүнд бэлтгэх үед колонийн дарга
хууль тогтоомжид заасан хугацаагаар ажлаас нь чөлөөлнө (ЗХХ-ийн хуулийн 48-р
зүйл).
95. Хөдөлмөр хүмүүжлийн колонид ял эдэлж буй ялтны ажлын өдрийн
үргэлжлэл, долоо хоног тутмын өдрийн амралт олгох асуудал БНМАУ-ын
Хөдөлмөрийн хууль тогтоомжид заасантай адил тогтоогддог гэдгийг тэмдэглэх нь
зүйтэй.
96. Хорих ял эдэлж буй хүмүүст тэднийг социалист хамтын аж байдлыг дэг
журмыг хүндэтгэж, хууль ёсыг хэлбэрэлтгүй сахидаг, хөдөлмөрт шударга хандах
үзлээр хүмүүжүүлэхэд чиглэгдсэн улс төр хүмүүжлийн ажил зохиогддог (ЗХХ-ийн
хуулийн 41-р зүйл).
97. Ял шийтгэлийг биелүүлэх болон хэрэглэх явдал нь хүний нэр төрийг гутаах,
тамлан зовоох зорилго агуулдаггүйн баталгаа нь жирэмсэн ялтанд төрөхөөс нь өмнө
45 хоног, төрсний дараа нэг жилийн хугацаагаар ял эдлэхийг нь хойшлуулдаг явдал
мөн. Түүнчлэн эмэгтэйчүүд хүүхдэд номхруулах цамц хэрэглэхийг хориглодог.
98. Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн тухай хуулийн 25-р зүйлд зааснаар ялтан
амь насанд нь аюултай өвчнөөр өвчилбөл ойр дотны нь төрөл төрөгсдөд түүнийг
эргэхийг зөвшөөрдөг. Ял эдэлж байхдаа болон ялаа эдлээд суллагдсаныхаа
дараагаар хөдөлмөрийн чадвараа алдсан ялтан тэтгэмж авах, БНМАУ-ын хууль
тогтоомжид зааснаар хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй байна (ЗХХ хуулийн 40-р
зүйл).
99. Прокурорын хяналт нь нийгмийн амьдралд эргэж ороход нь туслах, шоронд
ял эдлэхтэй холбоотой хуулийн хэрэгжилтийг хангаж байдаг.
100. Ялтан нь төр олон нийтийн байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл,
гомдол, хүсэлт гаргах эрхтэй. Прокурорт хандаж гаргасан өргөдөл, гомдол, хүсэлтийг
нэг хоногоос хэтрүүлэхгүйгээр хаягласан этгээдэд хүргүүлнэ (ЗХХ-ийн хуулийн 34-р
зүйл). Эдгээр өргөдөл гомдол хүсэлтүүд хуульд заасан журмаар хэлэлцэгдэж, хариуг
нь ялтанд гарын үсэг зуруулж хүлээлгэж өгнө.
101. Шүүхийн тогтоолыг биелүүлж буй албан газар байгууллагын үйл
39