ИРГЭНИЙ БОЛОН УЛС ТӨРИЙН ЭРХИЙН ТУХАЙ ОЛОН УЛСЫН ПАКТ
78. Прокурор хэрэг бүртгэх мөрдөн байцаах байгууллагаас авч байгаа таслан
сэргийлэх арга хэмжээний үндэслэл, хууль ёсны эсэхэд хяналт тавина (ЭБШ хуулийн
100-р зүйл).
79. БНМАУ-ын Үндсэн хуулийн 88-р зүйлд хэн ч прокурорын зөвшөөрөл,
шүүхийн тогтоолоос гадуур баривчилгаанд өртөхгүй байх хяналтыг прокурор
гүйцэтгэнэ гэж заасан. Прокурор нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг баривчлах
зөвшөөрөл өгөх буюу баривчлах асуудлыг шийдвэрлэх үед баривчлах зайлшгүй
шаардлагатай гэдгийг үндэслэж буй бүх материалтай танилцаж, зайлшгүй
шаардлагатай үед баривчлах гэж буй этгээдийг өөрөө байцаах үүрэгтэй (Прокурорын
хяналтын тухай хуулийн 29-р зүйл). Прокурорын хяналтын тухай хуулиар прокурор
нь саатуулагдсан болон баривчлагдсан хорих ял эдэлж буй этгээдийн ахуй нөхцөлд
байнгын хяналт тавих, хууль зөрчиж баривчлагдсан, саатуулагдсан, хууль бусаар
хоригдсон этгээдийг нэн даруй суллах үүрэгтэй болохыг тусгасан.
80. Таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоолд гомдол гаргаж болно.
Хэрэг бүртгэх байгууллага болон мөрдөн байцаагчийн үйл ажиллагаанд гаргасан
гомдлыг шууд прокурорт эсвэл хэргийн талаар мөрдөн байцаалт хэрэг бүртгэлт
явуулж буй этгээдээр дамжуулан өгч болно. Эдгээр хүмүүс нь гомдлыг хүлээн
авснаас хойш 24 цагийн дотор өөрийн тайлбарын хамт прокурорт илгээх ба прокурор
нь гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэх ёстой.
Прокурорын шийдвэрийг гомдол гаргасан этгээдэд мэдэгдэнэ (ЭБШ хуулийн 216,
217-р зүйл).
81. Илтэд хууль бусаар баривчлах саатуулах нь БНМАУ-ын ЭХ-ийн 143-р зүйлд
заасан шүүн таслах үйл ажиллагааны эсрэг гэмт хэрэгт тооцогддог ба тийм гэмт
хэрэг үйлдсэн этгээд эрүүгийн хариуцлагад татагдана. Эрүүгийн хуульд ийм заалт
байгаа нь иргэдийн эрх чөлөө, халдашгүй дархан эрхийг зөрчихийн эсрэг чухал үр
дүнтэй арга хэмжээ болдог.
82. Баривчлагдаж, цагдан хоригдож эрх чөлөөгөө хасуулсан хэн боловч
шүүхээр хэргээ хэлэлцүүлэх эрхтэй. Үүнээс гадна хууль тогтоомжоор хэргийг шүүхэд
шилжүүлэхийг холбогдох байгууллагуудын үүрэг болгосон байдаг. Тухайлбал
БНМАУ-ын ЭБШ хуулийн 219-р зүйлд зааснаар прокурор нь шилжиж ирсэн хэргийг
таван хоногийн дотор авч хэлэлцэж зохих шийдвэр гаргах үүрэгтэй. Шинэ ялын
төлөвлөгөө зохиох буюу ялын төлөвлөгөөг баталмагц тэрээр хэргийг харъяалах алах
шүүхэд нь шилжүүлж, энэ тухай яллагдагчид мэдэгдэнэ.
83. ЭБШ хуулийн 95-р зүйлд зааснаар цагдан хорьж мөрдөх хугацаа 9 сараас
хэтэрч болохгүй.
84. Хэрэг шүүхэд шилжсэнээс хойш цагдан хорихтой холбоотой бүх асуудлыг
шүүх шийдвэрлэнэ.
85. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай асуудлыг шүүх хэргийг хүлээн
авснаас хойш 10 хоногийн дотор, захиран тушаах хурлаар шийдвэрлэсэн байх ёстой
(ЭБШ хуулийн 221-р зүйл). ЭБШ хуулийн 236-р зүйлд зааснаар яллагдагчийг
37