ИРГЭНИЙ БОЛОН УЛС ТӨРИЙН ЭРХИЙН ТУХАЙ ОЛОН УЛСЫН ПАКТ
хуулиар тодорхойлогддог. БНМАУ-ын хөдөлмөрийн хуулийн 2-р зүйлд “БНМАУын иргэдийн хөдөлмөрлөх эрх нь ажилгүйдэл устаж, аж ахуйн хямрал арилж,
нийгмийн үйлдвэрлэх хүчин байнга өсөж буй улс ардын аж ахуйн социалист зохион
байгуулалтаар хангагддаг” гэж заасан.
63. Ажилчин албан хаагчид үйлдвэр, аж ахуйн газар, байгууллагад хөдөлмөрийн
гэрээ байгуулах замаар хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлдэг.
64. Ажилчин албан хаагчид төрөөс зарцуулсан хөдөлмөрийнхөө хэмжээ чанарт
тохирох баталгаатай цалин хөлс авах, эрүүл, аюулгүй нөхцөлд хөдөлмөрлөх, жил
бүр цалинтай амралт эдлэх, хууль тогтоомжид зааснаар амрах, үнэ төлбөргүйгээр
мэргэжлээ дээшлүүлэх, мэргэжлийн бэлтгэл хийх, үйлдвэрчний эвлэлд нэгдэх,
үйлдвэрлэлийг удирдахад оролцох, хөдөлмөрийн чадвараа алдах, өвчлөх, өндөр
наслахдаа улсын нийгмийн даатгалын шугамаар төрийн сангаас материаллаг
тусламж авах эрхтэй.
65. Иргэдийн хөдөлмөрлөх эрх хуулиар хамгаалагддаг. Эдгээр нь Хөдөлмөрийн
хуулийн 12, 13, 14-р зүйлд тодорхой дурьдагдсан байна. Энэ хуулийн 12-р зүйлд
ажилд авахаас үндэслэлгүйгээр татгалзахыг хориглодог. БНМАУ-ын Үндсэн хуулиар
иргэдийг арьс өнгө, яс үндэс, шашны байдлаас хамаарч ажилд авахад ямарваа нэгэн
шууд болон шууд бус давуу байдал, хязгаарлалт тогтоохыг хориглодог.
66. Хөдөлмөрийн тухай хуульд ажилчин албан хаагчдын эрхийн байдлыг
БНМАУ-ын хөдөлмөрийн тухай хуульд зааснаас дордуулсан буюу өөр хэлбэрээр
зөрчсөн хөдөлмөрийн гэрээний нөхцөл хүчин төгөлдөр бус байна гэж заасан (13-р
зүйл). Байгууллагын захиргаа хөдөлмөрийн гэрээнд заагаагүй буюу ажилтны амь
нас эрүүл мэндэд илтэд аюултай, хөдөлмөрийн хууль тогтоомжийг зөрчсөн ажил
гүйцэтгэхийг ажилчин албан хаагчаас шаардах эрхгүй.
67. БНМАУ-д ажилчин, албан хаагчид, нэгдэлчдийн хөдөлмөрийн аюулгүй
ажиллагааны тухай хууль эрх зүйн бүхэл бүтэн систем үйлчилдэг.
68. Түүнчлэн иргэдийн хөдөлмөрлөхэрх эрүүгийн эрх зүйн хэм хэмжээгээр
хамгаалагддаг.
Хувийн халдашгүй, чөлөөтэй байх эрх
9 дүгээр зүйл
69. Иргэдийн халдашгүй дархан эрх Үндсэн хууль болон салбарын хууль
тогтоомжоор баталгаажсан байдаг. БНМАУ-ын Үндсэн хуулийн 88-р зүйлд “БНМАУын иргэд хувийн халдашгүй дархан эрхээр нь хангагдана... шүүхийн тогтоол,
прокурорын зөвшөөрөлгүйгээр хэнийг ч баривчилж болохгүй” гэж заасан.
70. Үндсэн хуулийн энэ зарчмыг бусад хууль тогтоомжууд улам баяжуулдаг.
ЭБШ хуулийн 12-р зүйлд “прокурор нь шүүхийн тогтоол болон хуульд зааснаас илүү
хугацаагаар хоригдсон, түүнчлэн хууль бусаар баривчлагдсан этгээдийг нэн даруй
суллах үүрэгтэй” гэж заасан.
35