ИРГЭНИЙ БОЛОН УЛС ТӨРИЙН ЭРХИЙН ТУХАЙ ОЛОН УЛСЫН ПАКТ хүнтэй хэрцгий догшин харьцах (79 дүгээр зүйл), амь нас нь аюултай нөхцөлд байгаа хүнд тусламж үзүүлэхгүй орхих (85 дугаар зүйл), гүтгэх ба доромжлох (92-93 дугаар зүйл), мэдүүлэг өгөхийг албадах (149 дүгээр зүйл) зэрэг эрх зүйн зөрчилд хамаарах эрүүгийн хууль тогтоомж, иргэний хуулийн холбогдох заалтууд нь эрх зүйн тууштай хамгаалалтын баталгаа болдог гэдгийг БНМАУ-ын туршлага харуулж байна. 49. Прокурорын хяналт нь ял шийтгэлийг эдлүүлэхэд хуулийг гуйвалтгүй мөрдөх, тухайлбал хоригдлын эрхийн баталгааг хангадаг (Прокурорын хяналтын тухай хуулийн 5-р бүлэг. “Хорих ял эдлүүлэх газарт хуулийг хэрэгжүүлэхэд тавих хяналт”). 50. Хорих ял эдэлж байгаа болон эрүүгийн хариуцлагад татагдаж буй хүмүүст биеийн болон сэтгэл санааны хүчирхийлэл үзүүлэхийг хориглож буй хэм хэмжээний зэрэгцээгээр хорих ял шийтгүүлсэн болон эрүүгийн хариуцлагад татагдсан этгээдтэй харьцах журмыг зөрчсөн гэм буруутай албан тушаалтанд хүлээлгэх эрүүгийн болон сахилгын хариуцлага БНМАУ-ын хууль тогтоомжоор тодорхойлогддог. 51. БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 149-р зүйлийн “а” хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж буй этгээд байцаалт явуулахдаа хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх буюу бусад хууль бус үйл ажиллагаа явуулах замаар мэдүүлэг өгөхийг албадсан бол хорих ялаар шийтгэнэ. Хүч хэрэглэсэн буюу байцаагдаж буй этгээдийг тохуурхан доромжилсон тийм үйлдэлд илүү урт хугацааны хорих ял оногдуулдаг. Үүний зэрэгцээгээр БНМАУ-ын Иргэний хуулиар (319-р зүйл) хэрэг бүртгэх, мөрдөн байцаах шүүхийн байгууллагын албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас иргэдэд хохирол учруулсан бол хууль тогтоомжид заасан хязгаар, тохиолдолд холбогдох төрийн байгууллага эд хөрөнгийн хариуцлага хүлээдэг. 52. БНМАУ-д өвчтөнийг эмчлэхэд аюулгүй байдлыг нь хангах, түүнд эмнэлгийн туршилт хийхээс хамгаалахад шаардагдах хуулийн болон зайлшгүй бүхий л арга хэмжээнүүдийг авдаг. Тухайлбал зохих эмнэлгийн мэргэжилгүй этгээд хүн эмчлэх үйл ажиллагааг байнга эрхэлсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Хэрэв энэ үйл ажиллагааны улмаас хүний амь хохирсон, хүний биед хүнд гэмтэл учирсан бол хорих ял оноохоор тусгагдсан (ЭХ-ийн 183-р зүйл). 53. БНМАУ-ын Эрүүлийг хамгаалахын тухай хуулийн 49-р зүйлд оношилгооны хүнд аргуудыг хэрэглэх, мэс засал хийх журмуудыг заасан байдаг. Мэс заслын ажилбар болон оношилгооны хүнд хэлбэрүүдийг зөвхөн өвчтөний зөвшөөрлийн үндсэн дээр хэрэглэдэг. Сэтгэл мэдрэлийн өвчтэй болон 16 насанд хүрээгүй хүмүүсийн хувьд тэдний эцэг, эх, асран хамгаалагч харгалзан дэмжигчийн зөвшөөрлийг заавал авах ёстой. Онош тогтоох болон мэс ажилбар хийхэд хугацаа алдах нь хүний амь насанд аюул занал учирч болзошгүй тохиолдолд мэс ажиллагаа болон оношилгооны хүнд аргуудыг өвчтөний болон эцэг, эх, асран хамгаалагч харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүйгээр хийж болно. 54. Хоригдлуудад үзүүлэх эмнэлгийн үйлчилгээ нь БНМАУ-ын иргэд эмнэлгийн 33

Select target paragraph3