НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Эрх зүйн хамгаалалтыг хангах ба тэгш эрх 2 дугаар зүйл 18. БНМАУ-ын иргэд хуулийн өмнө эрх тэгш байх эрх нь БНМАУ-ын хуулиар баталгааждаг. 19. БНМАУ-ын Үндсэн хуулийн 76-р зүйлд “Монгол Улсын иргэд нийгмийн гарал үүсэл, байдал, шашин шүтлэг, арьсны болон үндэсний байдлаасаа үл хамааран адил тэгш эрхтэй байна” гэж заасан. Иргэдийн адил тэгш эрх нь эдийн засаг, улс төр, соёлын амьдралын бүх салбарт хангагддаг. Үүнээс гадна БНМАУ-ын иргэн ямар үндэстэн байхаасаа үл хамаарч эх орныхоо улсын болон аж ахуй, соёл, нийгэм, улс төрийн амьдралд тэгш эрхтэй. Үндэсний болон шовинист үзлийг сурталчлах, арьс болон үндэсний байдлаар нь ялгаварлаж иргэдийн эрхийг шууд буюу шууд бусаар хязгаарлахыг хуулиар хориглодог. БНМАУ-ын Үндсэн хуулийн 83-р зүйлд: БНМАУын нутаг дэвсгэрт амьдарч буй бүх үндэстэн, ястны төлөөлөгчид нь үндэсний соёлоо хөгжүүлэх, төрөлх хэлээрээ суралцах, ажил хэргээ явуулах бололцоог төр хангана гэж заасан нь БНМАУ-ын нутаг дэвсгэр амьдарч буй бүх хүмүүсийн тэгш эрхийг хангах зорилт болдог. 20. Үндсэн хуулийн энэ заалтын үндсэн дээр иргэдийн тэгш эрх өөр бусад хуулиар баталгааждаг. Шүүхийн байгууламжийн тухай, прокурорын хяналтын тухай, эрүүгийн болон иргэний байцаан шийтгэх болон бусад хууль тогтоомжийн холбогдох заалтууд нь хууль зүйн чухал баталгаа болдог. Эдгээр хуулиудад шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх БНМАУ-ын иргэдийн тэгш эрх заагдсан байдаг. Жишээлбэл, 1978 оны 12-р сарын 25-нд батлагдсан Шүүхийн байгууламжийн тухай хуульд БНМАУ-д шүүн таслах үйл ажиллагаа иргэдийн арьсны өнгө, яс үндэс, хүйс, шашин шүтлэг, нийгмийн болон хөрөнгө чинээ, албан тушаалын байдлаасаа үл хамаарч иргэд хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх үндсэн дээр явагдана гэж заасан (хуулийн 5 дугаар зүйл). 21. Эрүүгийн шүүн таслах ажиллагааны хүрээнд иргэдийн тэгш эрх нь Эрүүгийн болон ЭБШ хууль, Прокурорын хяналтын тухай хууль, Монголын өмгөөлөгчдийн коллегийн тухай дүрмийн холбогдох заалтуудаар баталгааждаг. 22. ЭБШ хуулийн 18-р зүйлд “Монгол хэл мэддэггүй этгээд хэргийн материалтай бүрэн гүйцэд танилцах үүднээс орчуулагчийн үйлчилгээ авах эрхээр хангагдах, шүүхэд өөрийн төрөлх болон мэддэгхэл дээрээ үг хэлэх, мэдүүлэг өгөх, өргөдөл гаргах эрхтэй” гэж заасан нь иргэд яс үндсээс үл хамаарч, шүүн таслах ажиллагаа явуулахад тэгш эрхтэй оролцож байгаагийн илрэл юм. 23. БНМАУ-ын төрийн засаглалын дээд байгууллагаас баталсан Шүүхийн байгууламжийн болон Прокурорын хяналтын тухай хуульд эдгээр байгууллагын үйл ажиллагаа нь “социалист хууль ёсыг хангах, иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах, бүх иргэдийг бусдын нэр төр, алдар хүндийг хүндэтгэх үзлээр хүмүүжүүлэх зорилгод захирагдана” гэж заажээ. Иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах, хувь хүнийг хүндэтгэх явдал нь БНМАУ дахь төрийн болон олон нийтийн байгууллага, албан тушаалтны 28

Select target paragraph3