ИРГЭНИЙ БОЛОН УЛС ТӨРИЙН ЭРХИЙН ТУХАЙ ОЛОН УЛСЫН ПАКТ
117. Пактын 25-р зүйлтэй холбогдсон асуултад дараах хариултыг өгөв:
Монголын цорын ганц нам болох МАХН төр нийгмийн үндсэн хөдөлгөгч хүч мөн
бөгөөд түүний мөрийн хөтөлбөр дүрмийг хүлээн зөвшөөрсөн хэн ч тухайн намын
гишүүн байж болно. Одоогийн байдлаар тус нам 70,000 гаруй гишүүнтэй, түүний
гишүүд ямар нэгэн давуу эрх эдэлдэггүй, намын шийдвэр хуулийн адил хүчинтэй
бус, түүний хүчин чадал нь түүний нэр хүнд, нөлөө манлайлалд оршино. Улсын
прокурор нь яам тамгын газар, улс, район, орон нутгийн байгууллагууд, албан
тушаалтнуудаас хуулийг мөрдөж байгаа эсэхэд хяналт тавина. АИХ саяхан Улсын
прокурор, Үйлдвэрчний төв зөвлөл, МХЗЭ-ийн төв хороонд хууль санаачлах эрх
олгосон өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулсан.
118. Пактын 27-р зүйлийн хувьд монголын ард түмэн гарал үүслийнхээ
үүднээс нэг үндэстэн. Монголын 18 аймгийн нэгд нь хүн амын 0.2 хувийг эзлэх
үндэсний цөөнх болох казахууд амьдардаг ба энэ аймагт үндэсний хэл дээр сонин
хэвлэгдэж, өөрсдийнх нь радио станц ажиллаж байна. Тэд ямар ч хязгаарлалтгүйгээр
амьдралын хэв маяг, соёлоо хадгалж, нийгэм, улс төрийн амьдралын бүхий л
салбарт тэгш эрх эдэлж, бүх бага дунд сургуулиуд үндэсний хэл дээрээ сургалт
явуулж байна.
25