НЭГДҮГЭЭР БҮЛЭГ 111. Пактын 12, 13-р зүйлийн тухайд дараах нэмэлт тайлбарыг хийв: Манай орон нутаг дотор чөлөөтэй зорчих, оршин суух газраа чөлөөтэй сонгох эрхийг хязгаарладаггүй. Хүн амын хурдацтай төвлөрлөөс шалтгаалан том хотуудад хүн амыг зөв байршуулах үүднээс тодорхой баримтлах зарчмуудыг тогтоосон систем үйлчилдэг. Монголын иргэд гадаадад зорчих эрхтэй. БНМАУ-ын нутаг дэвсгэрт байнга оршин суудаг гадаадын иргэдийн эрх зүйн байдал засгийн газрын тогтоолоор зохицуулагддаг. Манай улсын нутаг дэвсгэрт түр оршин суугчдын эрх зүйн байдал холбогдох гэрээний үндсэн дээр зохицуулагддаг. 112. Пактын 14-р зүйлтэй холбогдуулж дараах хариулт өгөв: Монгол Улсад 3 шатны шүүх байдаг: шүүгчид нь бүх нийтийн, шууд, тэгш эрхийн үндсэн дээр санал хураах замаар 3 жилийн хугацаагаар сонгогддог ардын шүүхүүд, шүүгчид нь аймаг хотын ардын депутатын хурлаас сонгогддог аймаг хотын шүүхүүд, шүүгчид нь Ардын Их Хурлаас 4 жилийн хугацаагаар сонгогддог Монгол Улсын Дээд Шүүх. Үүнээс гадна цэргийн шүүхийн систем, түүнчлэн хөдөлмөрийн маргаан таслах тусгай зөвлөл байдаг. Хууль зүйн дээд боловсролтой, 23 насанд хүрсэн иргэн шүүгч байж болно. Шүүх тухайн хэрэг нь улсын нууцад хамааралтай гэж үзсэн бол шүүх хурал, хэрэг хэлэлцэх ажиллагаа хаалттай явагдана. Монгол хэл мэдэхгүй яллагдагч орчуулагчаар хангагддаг ба тэрээр тулгаж буй ялын шинж байдал, шалтгааныг мэдэх, хэргийн бүх материалтай танилцах, өөрийнхөө гэрчийг оролцуулахыг шаардах эрхтэй. Шүүхийн тогтоолоос гадуур хэн ч эрүүгийн ял шийтгэл хүлээх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдох ёсгүй. 113. Пактын 18-р зүйлтэй холбогдуулан шашин шүтдэг болон шүтдэггүй хүмүүс Монголын хуульд зааснаар адил тэгш эрхтэй, хуульд шашны ухуулга сурталчилгаа явуулахыг ямар нэг хэлбэрээр хориглодоггүй ба шашин нь төрөөс тусгаарлагддаг. 114. Пактын 19, 21-р зүйлтэй холбогдуулан дараах тайлбар өгөв: Монголын хууль тогтоомжид өөрийнхөө саналыг илэрхийлэх, өөрийн санал бодолтой байхыг хязгаарладаггүй, төрөл бүрийн мэдээллийг хайх, хүлээн авах, түгээх эрхтэй, гэвч энэ эрхээ урвуулан ашиглаж бусдын нэр төрийг гутаах, улсын аюулгүй байдал, нийгмийн хэв журам, иргэдийн эрүүл мэнд, ёс зүйн эсрэг чиглэсэн үзэл санааг түгээхийг хууль зөвшөөрдөггүй. Монголын хууль тогтоомжид тайван замаар хуран цуглахыг хязгаарласан, хориглосон заалт байхгүй. Харин хурал цуглаан нь улсын аюулгүй байдлын эрх ашигт хохирол учруулахгүй, нийгмийн хэв журмыг сахихад саад болохгүй байх ёстой. 115. Пактын 20-р зүйлтэй холбогдуулан үндэсний болон харгис дээрэнгүй үзлийг сурталчлахыг хориглодог ба энэ нь харгис хүчирхийлэл гэж тооцогддог. Энэ нь арьсны өнгө болон ард түмний дунд үзэн ядах үзлийг төрүүлж, үндэсний ноёрхол тогтоохыг эрхэмлэдэг гэсэн хариулт өгөв. 116. Пактын 24-р зүйлтэй холбогдуулан үнэ төлбөргүй сургалтын систем, хүүхдийн ясли, цэцэрлэгийн үйлчилгээний сүлжээ үндсэндээ бий болсон гэж дүгнэв. Төрөл бүрийн хуулиуд хүүхдийн эрхийг хамгаалдаг. 24

Select target paragraph3