ИРГЭНИЙ БОЛОН УЛС ТӨРИЙН ЭРХИЙН ТУХАЙ ОЛОН УЛСЫН ПАКТ 1.2 ИРГЭНИЙ БОЛОН УЛС ТӨРИЙН ЭРХИЙН ТУХАЙ ОЛОН УЛСЫН ПАКТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААРХ БНМАУ-ЫН АНХДУГААР ИЛТГЭЛИЙГ АВЧ ХЭЛЭЛЦСЭН ТУХАЙ ХҮНИЙ ЭРХИЙН ХОРООНЫ ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛ (1978 ОН) 88. Хороо Монгол Улсын өргөн барьсан анхны илтгэлийг 197, 198, 202-р хуралдаанаараа 1980 оны 3-р сарын 19-21-ний өдрүүдэд хэлэлцэв. 89. Илтгэлийг Монгол Улсын төлөөлөгч тавьж хэлэлцүүлсэн ба тэрээр Пактад заасан иргэний болон улс төрийн эрх, эрх чөлөө нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид тусгагдсан ба Пактыг соёрхон баталснаас хойш гарсан хууль тогтоомжид ч Пактын заалтыг тусгаж байна. Төвийн болон орон нутгийн эрх зүйг боловсронгуй болгох, ялангуяа хүний эрхийн улс төр, эдийн засаг, эрх зүйн баталгаа, социалист ардчиллыг бэхжүүлэхэд байнга анхаарч байна гэж тэмдэглэв. Тэрээр 1921 оны хувьсгалын дараах улс орныхоо ололт амжилт, тухайлбал эмэгтэйчүүд, яллагдагч болон саатуулагдсан хүмүүсийн эрхийн талаар дэлгэрэнгүй тэмдэглэв. 90. Хорооны гишүүд илтгэл хэлэлцэх явцад төлөөлөгчөөс өгсөн үнэтэй нэмэлт мэдээлэлд талархал илэрхийлэв. Гэвч Хорооны зарим гишүүд Монгол Улс дахь хүний эрхийн талаарх орчин үеийн нөхцөл байдлын талаар нэмэлт мэдээлэл авах саналаа илэрхийлж байв. 91. Монгол Улсын соёрхон баталсан гэрээ, хэлэлцээрүүд шууд хуулийн хүчин чадалтай болдог эсэх, түүнийг Монголын дотоодын хууль зүйд тусгах шаардлагатай эсэх, Пактыг сонин хэвлэлд нийтэлсэн эсэх, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдсэн эсэх, Пакт нь монголын хүн ам уншиж чадах хэл дээр хэвлэгдэж, номын санд байгаа эсэхийг сонирхов 92. Пактын 2-р зүйлтэй холбогдуулан Хорооны гишүүд дараах асуултыг тавив. - Бүх иргэд адил тэгш эрхтэй гэсэн мөртлөө Пактад зааснаар эрх ашиг нь адилхан хамгаалагдах ёстой гадаадын иргэдийн тухай Үндсэн хуульд яагаад дурдаагүй байгаа юм бэ? - Монголын эрх зүйн болон засаг захиргааны системийн хүрээнд Пактын эрх зүйн статус ямар байна вэ? - Пактаар хүлээн зөвшөөрсөн эрхийг амьдралд хэрэгжүүлэх зорилгоор хууль тогтоомжийн болон бусад ямар арга хэмжээ авсан бэ? - Пактын заалтыг зөрчсөн үед шүүхийн болон засаг захиргааны байгууллага Пактын заалтыг баримталж хэрэглэж болох уу? - Пактад заасан эрх нь зөрчигдсөн этгээд хаана хандаж болох вэ? - Үндсэн хуульд заасан захиргаанд гомдол гаргах боломжийн тухай, шүүхийн хамгаалалтын арга болох давж заалдах эрхийн тухай нэмэлт мэдээлэл өгөх, - Монголын төлөөлөгчийн хэлсэн үгэнд дурдсан ардын болон төрийн хяналт шалгалтын системийн тухай, прокурорын үүрэг ролийн тухай сонирхов. 19

Select target paragraph3