НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
23 дугаар зүйл
Гэр бүлийг бэхжүүлэх, гэрлэгсэд болон тэдний эд хөрөнгө эрх ашгийг хуулиар
хамгаалах, түүнчлэн тэдний эрхийг тэгш хангах нь манай улсын гол зорилго юм.
БНМАУ-ын Гэр бүлийн хууль нь гэр бүл болох, гэрлэлтээ цуцлуулахтай
холбоотой харилцаанууд, гэрлэгсэд болон төрөл төрөгсөд, хүүхдийн хоорондын
хувийн болон эд хөрөнгийн харьцааг зохицуулдаг (Гэр бүлийн хуулийн 2-р зүйл).
БНМАУ-ын иргэд гэр бүлийн харьцаанд тэгш эрхтэй. Гэр бүл болон гэр бүлийн
бусад харилцаанд хүйс, арьс өнгө, үндэс, шашин шүтлэгээс хамаарч ямарваа нэгэн
хэлбэрээр иргэдийн эрхийг хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглоно (Гэр
бүлийн хуулийн 5-р зүйл).
Шүүх гэрлэлтийг цуцлах шийдвэр гаргахдаа хүүхдүүдийг эцэг, эхийн хэнд нь
үлдээхийг тодорхойлох үүрэгтэй. Шүүх хүүхдийн эрх ашиг, хүүхдийн нас, тэдний
эцэг, эхийн халамж, хэрэгцээ зэргийг харгалзан энэ асуудлыг шийдвэрлэнэ (Гэр
бүлийн хуулийн 29 дүгээр зүйл).
24 дүгээр зүйл
Эцэг, эх нь өөрсдийн насанд хүрээгүй хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах
үүрэгтэй.
Насанд хүрээгүй хүмүүсийн эцэг, эх, хууль ёсны төлөөлөгч нь тэдний эрх, ашгийг
шүүхийн болон төр, олон нийтийн байгууллагын өмнө хамгаална.
Төрснийг бүртгэх, гэрчилгээ олгох ажил нь төрөх газраас олгосон
тодорхойлолтын үндсэн дээр хийгдэнэ.
Хүүхдүүдэд хэлэх болон бичихэд амархан утга төгөлдөр нэр өгнө.
25 дугаар зүйл
БНМАУ-ын иргэд төр нийгмийг жолоодох, түүнчлэн улс орны аж ахуйн
амьдралаа удирдахад шууд буюу төлөөллийн байгууллагаараа дамжуулан чөлөөтэй
оролцох эрхтэй. Энэ эрх нь бүх иргэдэд улс орны төр, нийгэм, улс төр, аж ахуй,
соёлын бүтээн байгуулалтын бүхий л салбарт өргөн оролцох, тухайлбал сонгууль,
бүх нийтийн санал асуулга, төрөл бүрийн ардчилсан нэгдлийн байгууллагад оролцох
бодит боломж олгосноор хангагддаг.
БНМАУ-ын иргэдяс үндэснээсээ хамааралгүйгээр улс орныхоо төр, аж ахуй,
соёл, нийгэм улс төрийн бүх ажилд тэгш эрхтэй оролцоно (Үндсэн хуулийн 83-р
зүйл).
27 дугаар зүйл
БНМАУ өөрийн нутаг дэвсгэрт амьдарч буй бүх үндэстний төлөөлөгчдөд
үндэсний соёлоо хөгжүүлэх, эх хэл дээрээ сурах, шүүн таслах ажиллагаа явуулах
боломжийг хангадаг (Үндсэн хуулийн 83-р зүйл).
18