ИРГЭНИЙ БОЛОН УЛС ТӨРИЙН ЭРХИЙН ТУХАЙ ОЛОН УЛСЫН ПАКТ
16 дугаар зүйл
Манай хууль тогтоомжид зааснаар эрх зүйн чадвар ба чадамж, иргэний эрх
үүрэгтэй байх явдал бүх иргэдэд адил тэгш байна. Эрх зүйн чадвар иргэний төрсөн
үеэс үүсэж, нас барснаар дуусгавар болно (Иргэний хуулийн 8-р зүйл).
Хэлцлийг насанд хүрээгүй (15 хүртэлх насны) хүмүүсийн нэрийн өмнөөс түүний
эцэг, эх буюу харгалзан дэмжигч хийнэ (Иргэний хуулийн 10-р зүйл).
Сэтгэл мэдрэлийн өвчтэй болон эрх зүйн чадамжгүй гэж зарлагдсан хүмүүсийн
өмнөөс хэлцлийг тэдний харгалзан дэмжигч хийнэ.
17 дугаар зүйл
БНМАУ-ын хууль тогтоомж иргэн бүрийн халдашгүй байдал, эрх чөлөөг
тунхагласан. БНМАУ-ын иргэдийн хувийн болон орон сууцны халдашгүй дархан
байдал, захидал харилцааны нууцыг хангадаг. Шүүхийн тогтоол прокурорын
зөвшөөрөлгүйгээр хэнийг ч баривчилж болохгүй (Үндсэн хуулийн 88-р зүйл).
18 дугаар зүйл
БНМАУ-ын иргэд шүтэх бишрэх, шашны эсрэг ухуулга сурталчилгаа хийх эрхтэй
(Үндсэн хуулийн 86-р зүйл).
Үндсэн хуулийн 87-р зүйлд: БНМАУ-ын төрийн байгуулалтыг бэхжүүлэх
зорилгоор иргэдийн ашиг сонирхолд нийцүүлж БНМАУ-ын иргэдэд дараах эрхийг
баталгаажуулсан.
1. Үг хэлэх эрх чөлөө
2. Хэвлэн нийтлэх эрх чөлөө
3. Хурал цуглаан хийх эрх чөлөө
4. Жагсаал хийх
Эдгээр эрх, эрх чөлөө нь хөдөлмөрчид, тэдний байгууллагуудад эрхээ
хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай материаллаг нөхцөлийг олгосноор хангагддаг.
20 дугаар зүйл
БНМАУ-ын хууль тогтоомжоор (Эрүүгийн хуулийн 50-р зүйл) дайныг ямар нэгэн
хэлбэрээр сурталчилбал ял шийтгэл хүлээлгэнэ.
Үндэсний гарал үүслээс нь шалтгаалан иргэдийн эрхийг шууд буюу шууд бусаар
хязгаарлах, үндэсний болон дээрэнгүй үзлийг номлохыг хуулиар хориглоно.
22 дугаар зүйл
БНМАУ-ын иргэд олон нийтийн байгууллагад эвлэлдэн нэгдэх эрхтэй.
Үйлдвэрчний эвлэлүүд, хоршооллын нэгдлүүд, залуучууд спортын байгууллагууд,
соёл шинжлэх ухааны нийгэмлэг, түүнчлэн ард түмний найрамдал, энх тайвныг
бэхжүүлэх нийгэмлэгүүд гэх мэт (Үндсэн хуулийн 82-р зүйл).
17