ЗУРГАДУГААР БҮЛЭГ
сургалтад илүү анхаарч мэргэжил эзэмшүүлэх дамжааг явуулдаг байна. Тэнд ирсэн
хүүхдийн хэргийн талаар өөрсдийн яриаг сонсоход 2 бог хулгайлж 70.000 төгрөгийн
хохиролтой, удаа дараа хүнсний ногоо хулгайлж 200.000 төгрөгийн хохиролтой гэх
зэргээр ярьдаг нь насанд хүрээгүй хүмүүсийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай
НҮБ-ын дүрмийг хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатайг илтгэж байна.
Гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлж байгаа хүүхдийн тоо буурахгүй, ихэнхдээ 3
жил хүртэл хугацааны хорих ялаар шийтгүүлэх явдал их байна. Урьд нь ялангуяа хулгайн
гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан хүүхдүүд дахин гэмт хэрэг үйлдэж байгаа нь насанд
хүрээгүй хүмүүст оногдуулах ялын бодлогод анхааралтай хандах, тэдний онцлог зэргийг
харгалзан нийгэм олон нийтэд түшиглэсэн хүмүүжлийн арга хэмжээг хэрэгжүүлэх явдал
дутагдалтай байгааг нотолж болох юм.
Засгийн газар насанд хүрээгүй хүмүүсийн эрхийг хамгаалах талаар аливаа үйл
ажиллагааг иргэний нийгмийн оролцоотой хэрэгжүүлэхэд илүү анхаарч ажиллана.
Хүүхдийг эх эцгийн хараа хяналт дор гэр бүлдээ засарч хүмүүжих нөхцлийг бүрдүүлэхэд
гэр бүл төвд, олон нийтийн хүчийг дайчилсан үйл ажиллагааг дэмжиж, орон нутгийн
засаг захиргааны байгууллага, төрийн бус байгууллагын түншлэлийн хүрээг өргөжүүлэх
чиглэлийг баримтална. Эцэг, эхийн үр хүүхдийн төлөө хүлээх хариуцлагыг дээшлүүлэх
эрх зүйн орчныг бүрдүүлэхэд түлхүү анхаарна.
Цаашид хүүхдийн асуудлаар мэргэшсэн өмгөөлөгч бий болгох, шүүгч, прокурор,
мөрдөн байцаагч, хорих байгууллагын ажилтныг мэргэшүүлэн сургах, насанд хүрээгүй
хүмүүсийн гэмт хэргийн системтэй мэдээллийн тогтолцоог дэмжих ялангуяа насанд
хүрээгүй хүмүүсийн асуудлыг шүүхийн өмнө онцгойлж үзэхэд бүсийн орнуудтай хамтын
ажиллагаагаа өргөжүүлнэ.
VII хэсэг
Хүүхдийн боловсрол, хөгжил, оролцоо
Сүүлийн жилүүдэд боловсролын тогтолцоог зах зээлийн харилцаанд нийцүүлэн
шинэчлэх, сургалтын агуулгыг суралцагчдын хэрэгцээнд ойртуулах, сург��лтын идэвхтэй
арга зүйг хэрэгжүүлэх, удирдлагын шат дамжлагыг багасгаж төвлөрлийг сааруулах
чиглэлээр өөрчлөлт хийж байна.
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн нийгмийн салбарт
баримтлах үндсэн зорилт нь хүний хөгжлийг хангах орчныг бүрдүүлэх, иргэдийн
амьдралын түвшинг дээшлүүлэх, нийгмийн үйлчилгээг хүртээмжтэй болгох, ажилгүйдэл,
ядуурлыг бууруулахад чиглэж байна.
Үүнтэй холбогдуулан сайн чанарын суурь боловсролыг бүх хүнд хүргэж тогтвортой
байлгах зорилгоор Засгийн газар, иргэний нийгэм, үндэсний болон олон улсын түнш
нарыг нэгтгэсэн үндэсний хэмжээний түншлэл байгуулах нь ойрын үеийн зорилт болж
байна.
Боловсролд хуваарилсан нийгмийн төсвийн хөрөнгийн хэмжээ, эзлэх хувь Монгол
Улсын Их хурлаас 1995 онд баталсан Боловсролын тухай (шинэчлэн найруулсан) хуулийн
90