ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцдог юм. Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуульд насанд хүрээгүй хоригдолд үзүүлэх хөнгөлөлт, нөхцөл журмыг тодорхойлон заасан. Тухайлбал хоригдож байгаа насанд хүрээгүй хүүхдийг ерөнхий боловсролын сургалтад бүрэн хамруулах, ялыг нь жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, ердийн нийтийн байранд байлгах, илгээмж уулзалтын тоог үл хязгаарлах, амралтын цаг нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх зэрэг нь тусгагдсан. Эдгээр хуулийн хүрээнд хүүхдийг тусгайлан хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа хэдий ч шүүх болон хууль сахиулах байгууллагын ажилд хүүхдийн эрхи��г зөрчих, хүүхдэд хууль зүйн туслалцаа үзүүлж чадахгүй байх тохиолдол түгээмэл байна. Тухайлбал эрүүгийн хэргийг шалган шийдвэрлэх явцад хүмүүсийг албадан саатуулах, цагдан хорих арга хэмжээ нь манайд хамгийн түгээмэл бөгөөд бараг эрүүгийн гэмт хэрэг бүрт хэрэглэгдэж байна. Гэтэл урьдчилан хорих байрны нөхцөл нь хүний эрхийн наад захын жишиг хэмжээг хангаж чадахгүй байгаагаас хүний амь нас, ялангуяа хүүхдийн эрүүл мэнд хохирох, сөрөг үзэгдэл гардаг юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Хүний эрхийн дээд комиссар хатагтай Мэри Робинсон 2000 онд Монголд айлчлах үеэр “Урьдчилан хорих төвийн байдалтай танилцаад гонсойх сэтгэл төрсөн, жижиг байранд маш олон хүнийг хорьдог, тэнд нь гэрэлгүй, харанхуй, агааргүй, бас насанд хүрээгүй хүүхдүүд байсан нь бүр ч харамсалтай байна” хэмээснийг анхаарч насанд хүрээгүй хүүхдийг хорих нөхцөл байдлыг сайжруулахад НҮБ-ын ХС-тай хамран ажиллаж байна. Юуны өмнө хууль хяналтын байгууллагын (мөрдөн байцаах, шүүх, прокурор, цагдаа) ажилтнуудыг хүүхдийн эрхийн чиглэлээр мэргэшүүлэх, насанд хүрээгүйчүүдийн хорих ангитай хамтран ажиллах, насанд хүрээгүй хүмүүст эрх зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэх, өмгөөлөгчийг ажиллуулах зэрэг асуудалд анхаарал тавьж байна. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 25 дугаар зүйл буюу уг хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын асуудлыг авч үзэхэд гэм буруутай этгээдэд сум, дүүргийн Засаг даргын шийдвэрээр захиргааны шийтгэл оногдуулдаг ч тухайлбал хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийсэн иргэнээр төлбөл зохих тэтгэлгийг төлүүлж, түүнийг 50000 хүртэл төгрөгөөр торгох буюу 30 хүртэл хоногоор баривчлах зэргийг хэрэгжүүлж чадахгүй байна. Хүүхдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байгаа зам тээврийн осолд хүүхдүүд амь насаа алдах, бэртэж гэмтэх нь түгээмэл байна. Зөвхөн 2000 онд зам тээврийн осолд өртсөн хүүхдийн 1/4 нь амь насаа алдсан байна. Хүний эрх түүний дотор хүүхдийн эрхийг хамгаалах арга хэрэгслийг боловсронгуй болгох чиглэлээр шүүх, прокурор, цагдаа, өмгөөлөл, шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагуудын үйл ажиллагаагхүний эрхийг дээдлэн хүндэтгэх зарчимд нийцүүлэн эрх зүйн хүрээнд шинэтгэл хийхийг эрмэлзэж байна. Насанд хүрээгүй хүмүүсийг засан хүмүүжүүлэх нэг анги ажилладаг бөгөөд хорих ангийн захиргаа хоригдол хүүхдийн нөхцөл байдлыг олон улсын жишигт ойртуулан шинэчлэх зорилтыг хэрэгжүүлж байна. Сүүлийн 5 жилд насанд хүрээгүйчүүдийн хорих ангид 526 хүүхэд шинээр ял эдлэхээр шийтгэгдэн ирж, 439 хүүхэд суллагдсны 55 нь Өршөөлийн тухай хуулиар суллагдсан байна. Ангийн захиргаа хүүхдийн амьдрах ухааны 89

Select target paragraph3