ЗУРГАДУГААР БҮЛЭГ ЭБШХ-д заасан ерөнхий журмаас гадна онцгой журмаар гүйцэтгэх тухай заасан бөгөөд энэ тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн хүүхдийн нас, амьдралын нөхцөл байдал, хүмүүжил, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, өдөөн хатгагч, хамтран оролцогч байсан эсэх, сэтгэхүйн хувьд өөрийн үйлдлийн холбогдлыг бүрэн ойлгож байгаа эсэхийг илрүүлэн тогтоох үүрэг, эрхийг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах эрх бүхий байгууллага, албан тушаалтанд олгожээ. Хүүхдийн хэргийг шалгахдаа хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэх үүднээс насанд хүрээгүй этгээдийн эцэг, эх, түүний багш, хүмүүжүүлэгч болон хэрэгт ач холбогдол бүхий зүйлийг мэдэж болох бусад хүмүүсийг байцаах, хэрэгцээтэй бичиг баримтыг шаардан авах эрхтэй байдаг. Түүнчлэн насанд хүрээгүй этгээдийн хувьд цагдан хорих, албадан саатуулах, таслан сэргийлэх арга хэмжээг зөвхөн онцгой тохиолдолд хэрэглэх, хэрэгжүүлэхдээ насанд хүрэгчдээс тусгаар байлгахыг хуульчилсан. Сүүлийн жилүүдэд нийгмийн ядуурал, ажилгүйдэл, гэр бүл дэх хүчирхийлэл, гэр бүл салалт зэрэг үндсэн хүчин зүйлээс шалтгаалан сургууль завсардсан болон хараа хяналтгүй хүүхдийн тоо өсөж, насанд хүрээгүй хүмүүсээс гэмт хэрэг үйлдэх, гэмт хэрэгт холбогдох, ял шийтгүүлэх явдал буурахгүй байна. Цагдаагийн ерөнхий газарт Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс ажиллаж, хүүхдийн үйлдсэн гэмт хэргийг шалгах, тэднийг гэмт үйлдэлд уруу татсан, эрх ашгийг нь хохироосон гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Энэ хэлтсийн гаргасан судалгаанаас үзэхэд 1994-2000 онд гэмт хэрэгт холбогдсон хүүхдийн тоо өссөн байна. Цагдаагийн байгууллага нь хүүхдийн үйлдсэн гэмт хэргийг байцаан шалгах ажлыг гүйцэтгэхийн зэрэгцээ хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн, ял хойшлогдсон, хорих ял эдлээд суллагдсан, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад гадуур мөрдөгдөж байгаа хүүхдүүдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нэр төрийг нь сэргээн нийгмийн амьдралд оролцуулах (нийгэмшүүлэх) зорилтыг хэрэгжүүлж холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Засгийн газраас 1999 онд батлагдсан Хүүхдийн болон түүний эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөр нь хууль хэрэгжүүлэх байгууллагуудын үйл ажиллагаанд ахиц өөрчлөлт гарах нөхцлийг бүрдүүлж өгсөн юм. Шүүх хүүхдийн гэмт хэргийг шүүн таслахдаа хуулийн дээрх шаардлага, заалтад нийцүүлэхийн зэрэгцээ хүүхдэд ногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж үзэх боломжтой. Жишээ нь тус улсын Эрүүгийн хуулийн 36 дугаар зүйлд насанд хүрээгүй этгээд гэмт хэрэг үйлдсэн тохиолдлыг ял, хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзэхээр заасан, мөн 42 дугаар зүйлд анх удаа 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлж байгаа насанд хүрээгүй этгээдэд хорих ял ногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 2 сараас 2 жил хүртэл хугацаагаар хойшлуулж болохоор байна. Прокурорын байгууллага нь насанд хүрээгүй хүмүүсийн тусгайлан хамгаалах хэм хэмжээг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хэрэгжиж байгаад хяналт тавьж, ЭБША-ны зөрчлийг арилгуулах онцгой эрх мэдэл бүхий этгээд бөгөөд гэмт 88

Select target paragraph3