ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ
Нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу 16 хүртэлх насны тахир дутуу хүүхдээ
байнга асарч байгаагийн улмаас ажил эрхэлдэггүй нэн ядуу өрхийн асран хамгаалагчид
хүүхдээ асран хамгаалахад нь зориулан амьжиргааны доод түвшингийн 75 хувьтай тэнцэх
хэмжээний мөнгөн тусламжийг нийгмийн халамжийн сангаас сар бүр олгодог. Тухайлбал
1999 оны байдлаар 26.3 сая төгрөгийн тусламжийг 549 өрхийн гишүүдэд олгосон байна.
Нэн ядуу өрхийн 16 хүртэлх насны тахир дутуу хүүхдэд зориулалтын тэргэнцрийн үнийг
нэг удаа олгодог. Тухайлбал 1999 онд 145 хүүхдэд тэргэнцэр олгож нийт 21.2 сая
төгрөгийг улсаас зарцуулсан байна.
Шилжилтийн үед тахир дутуу иргэдэд ялангуяа хүүхдүүдэд үзүүлж байгаа нийгмийн
хамгааллын арга хэмжээ зайлшгүй шаардлагатай боловч тэднийг өөрийнхөө амьдралыг
жирийн иргэдийн адил хөтлөн, амьдралд идэвхтэй оролцогч болгон хөгжүүлэхэд
чиглэсэн бодлого, үйл ажиллагаа үгүйлэгдэж байна.
Ялангуяа өсвөр үеийнхний өвчлөлийг бууруулах, эрүүл мэндийг хамгаалахад төр
захиргаа, эцэг, эх, иргэний нийгмийн оролцоог дээшлүүлэх, нийгмийн эрүүл мэндийн
үйлчилгээг өргөжүүлэх, хүн амын эрүүл мэндийг хянах сүлжээг бүрдүүлэхэд чиглэсэн
хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай байна.
VI хэсэг
Хүүхдийг тусгайлан хамгаалах арга хэмжээ
Энэ сэдэвт НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 22, 32-40 дүгээр зүйлүүд
хамаарч байгаа бөгөөд эдгээр зүйл, заалтын агуулга, зарчим нь дараах хуулиудад
тусгалаа олсон байна. Үүнд:
- Монгол Улсын Үндсэн хууль
- Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль
- Гэр бүлийн тухай хууль
- Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль
- Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль
- Тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай хууль
- Эрүүгийн хууль
- Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль
- Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хууль зэрэг
Насанд хүрээгүй хүмүүсийн эрхийг тусгайлан хамгаалах, тэдний эрхийг бодитойгоор
эдлүүлэх явдал нь шүүх эрх мэдлийн болон хууль хамгаалах байгууллагуудын үйл
ажиллагаанаас шууд хамаарч байна. Энэ нь насанд хүрээгүй хүмүүсийг гэмт хэрэг
үйлдэхээс урьдчилан сэргийлэх, байцаан шийтгэх, шүүн таслах, ял эдлүүлэх ажиллагаанд
баримталж байгаа бодлого, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа зөрүүтэй байгаатай
холбоотой.
Хүүхдийн онцлогийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн насанд хүрээгүй хүмүүст
тусгайлсан ажиллагаа явуулахаар хуульчилсан. Жишээ нь ЭБШХ-ийн 381, 382 дугаар
зүйлд насанд хүрээгүй хүмүүсийн үйлдсэн гэмт хэргийн талаар гүйцэтгэх ажиллагааг
87