ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ Халдварт өвчнөөс сэргийлэх, тарилгатай халдварт өвчнийг тандан судлах, хяналтад авах арга зүй зэрэг 18 төрлийн гарын авлага, ном, товхимлыг нийтийн хүртээл болголоо. Хэвлэл, радио, телевизээр тогтмол сурталчилгаа хийж, жил бүрийн 5,10 дугаар сард вакцинжуулалтын 10 хоногийг зохион байгуулдаг юм. 2000 онд нэг хүртэлх насны хүүхдэд заавал хийх дархлаажуулалтын хамралт БЦЖ 97.2 хувь, халдварт саа 93.9 хувь, сахуу, татран, хөхүүл ханиад 94.1 хувь, улаан бурхан 92.4 хувь, вируст гепатит В 92.6 хувь байна. Дархлаажуулалтын үндэсний хөтөлбөрийн 1993-2000 оны зорилт биелсэн. Гэвч товлолт вакцинд хамрагдвал зохих хүүхдийн 60 орчим хувь нь хамрагдан заавал нэмэлт вакцинжуулалт шаардах нь хүн амын шилжих хөдөлгөөн их, вакцины тухай эцэг, эхийн мэдлэг тааруу, алслагдсан нутгийн дэд бүтэц, зам тээвэр, холбоо муу зэрэгтэй холбоотой юм. Одоогоор сэргийлэх тарилгад хамрагдсан байдал дархлал тогтцын үр дүнд лабораторийн шинжилгээтэй тархвар судлалын үнэлгээ хангалтгүй байна. Халдварын голомт бүхий нутгийн хүн ам, тодорхой ажил мэргэжлийн хүмүүсийг сэргийлэх вакцины ач холбогдлыг хэрэглэгчдэд ойлгуулах, сургалт сурталчилгаанд зардал дутмаг байна. Мөн төсвийн эх үүсвэргүйгээс А вируст гепатит, гахайн хавдар гэх мэт хүн амын дунд элбэг тохиолдож байгаа, халдварт өвчнүүдээс сэргийлэх вакцинаар хангах боломж бүрдээгүй байна. Өсвөр насны хүүхэд залууст эрүүл мэндийн боловсрол олгох сургалтын агуулга, арга зүйд анхаарч багш нарт зориулсан эрүүл мэндийн гарын авлагыг хэд хэдэн чиглэлээр боловсруулав. Ерөнхий боловсролын сургуулиудын дунд “Эрүүл мэндийг дэмжигч сургууль” хөдөлгөөнийг өрнүүлэх, Эрүүл мэндийг дэмжигч загвар сургуулийг дэмжих зорилгоор ДЭМБ- ын төслөөс 8.2 сая төгрөгийн багаж, тоног төхөөрөмжийг олголоо. Сурагч, өсвөр үеийнхний эрүүл мэнд Үндэсний хөтөлбөрийг 1997 оноос, Хүн амын эрүүл мэндийн боловсрол хөтөлбөрийг 1998 оноос тус тус хэрэгжүүлж “Эрүүл мэнд” хичээлийг 1998-1999 оноос ЕБС-ийн анги бүрт 12 цагаар заах боллоо. БЗХӨ/ДОХ-оос сэргийлэх мэдээлэл, сурталчилгааны үндэсний стратегийг хэрэгжүүлэх нь ирээдүйн иргэдийг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Жил бүр ДОХ-той тэмцэх өдөрт зориулан компанит ажил зохион байгуулж, амьдархуйн чадвар буюу хүний зан үйлийг өөрчлөхөд чиглэсэн ном, тараах хэрэглэгдэхүүнийг түгээдэг. БЗХӨ/ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагаанд олон нийт, иргэний байгууллагуудыг татан ороцуулах, оюутан сурагчдыг “Үе тэнгийнхний сургагч багш”-аар бэлтгэн тэднээр дамжуулан өргөн сургалт явуулж байна. Мэдээлэл, сургалт, сурталчилгааны материал боловсруулахад олон улсын зарим байгууллагын дэмжлэгийг авч 150 материалд үнэлгээ өгч, тухайн материалын хэрэгцээ, зорилтот бүлэгт хүрэх боломжийг тодорхойллоо. БЗХӨ/ДОХ-оос сэргийлэх, сурталчилгааны боловсон хүчний чадавхийг дэмжин арга зүйч, эмч нарын бүсийн сургалтыг явуулж, гарын авлага материалууд бэлтгэхэд анхаарч байна. БЗХӨ/ДОХ-оос сэргийлэх асуудлыг анхаарч Засгийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Хүүхдийн сан, Хүн амын сан, ДЭМБ-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Энэ нь БЗХӨ/ДОХ-оос сэргийлэх үндэсний бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хандивлагчидтай хамтран ажиллах бололцоог нээв. 1999-2000 онуудад 15-25 насны залуучуудын ХДХВ/ДОХ/ БЗХӨ-ний талаарх мэдлэг, хандлага, дадал 85

Select target paragraph3