ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ
Улсын харьяат хүүхдийг үрчлэх шинэчилсэн журмыг мөрдөж байна. Гадаадын иргэнд
Монгол Улсын харьяат хүүхдийг 1997- 1998 онд үрчлүүлээгүй бөгөөд сүүлийн үед
нэмэгдэх хандлагатай байна. Хууль тогтоомжийн дагуу дотооддоо хүүхэд үрчлэх,
үрчлүүлэх асуудлыг сум, дүүргийн Засаг дарга, гадаадын иргэн, Монгол Улсын харьяат
хүүхдийг үрчлэх асуудлыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Гадаадын иргэдийн
асуудал эрхлэх зөвлөл шийдвэрлэж, үүнийг үндэслэн иргэний бүртгэлийн байгууллага
бүртгэлийг хийж байна. Иргэний бүртгэлийн байгууллагын мэдээгээр сүүлийн 3 жилд
1998 онд Японд 1, АНУ-д 1,1999 онд Англид 1, АНУ-д 1, Германд 4, Солонгост 7, Өмнөд
Африкт 1, 2000 онд Канадад 1, АНУ-д 4, Германд 1 хүүхэд тус тус үрчлэгдсэн байна.
Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын 1975 оны Хоёрдмол харьяалал үүсэх
асуудлыг арилгах тухай хэлэлцээрээр Монгол Улс, Оросын Холбооны Улсын харьяат
холимог гэр бүлээс төрсөн хүүхдийн Монгол Улсын харьяаллыг сонгохдоо хүүхдийн
зөвшөөрлийг авсны үндсэн дээр эцэг, эх нь тохиролцож шийдвэрлэхээр журамлажээ.
Гэр бүлийн хуулийн 15-1.2-т Гэр бүл цуцалсан ч хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг
эцэг, эхэд хэвээр үргэлжлэн, тэтгэлгийн хэмжээг эцэг, эх тохиролцож буюу шүүхийн
журмаар тогтооно. Манайд эхчүүд хүүхдээ авах нь олонтоо. Хүүхдийн тэтгэвэр авдаг
эмэгтэйчүүдийн тоо ҮСГ-аас гаргасан судалгаагаар 1995 онд 7023, 1996 онд 7705, 1997
онд 3561, 1998 онд 3025 байна. Судалгаагаар тэтгэлэг авах хүүхдийн тоо огцом буурсан
нь гэр бүл салалт буурсан бус, тэтгэлэг төлөх эрэгтэйчүүдийг олж авах нь бэрхшээлтэй
холбоотой байж болох юм. Албан ёсны гэрлэлт, гэр бүлийн бүртгэл нь эрх зүйн хэм
хэмжээ бөгөөд хүүхэд гэрлэгсдийн хувийн болон эд хөрөнгийн ашиг сонирхлыг хамгаалах
зорилготой. Үүргээ биелүүлээгүй эцэг, эхийн хооронд хүүхдийн эрх ашиг хохирч,
нийгмийн хамгаалал алдагдан хүүхдийн эрхийн зөрчлийг хурцатгах гол нөхцөл болсоор
байна. Энэ нь гэр бүлийн нийгмийн шинжтэй асуудалд хандах төрийн тогтвортой бодлого,
оролцох арга хэрэгсэл хангалтгүй, гэр бүлтэй холбоотой асуудлаар мэдээлэл, судалгааны
сан бий болоогүй нөхцөл байдалд хийсэн бодитой дүн шинжилгээ ховор, гэр бүлийн
төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын мэдээлэл солилцоо, хамтын ажиллагаа
сул байгаатай холбоотой байна.
Жендэрийн тэгш бус байдлыг нилээд судалж байна. Үүнд уламжлалт зан
үйл, шашин, эрэгтэйчүүдийг хүндлэх ёсны ойлголт хамаардаг хэдий ч эмэгтэйчүүд
мэргэжил боловсролтой болсон, эдийн засгийн хувьд бие даасан байдал нь илүүтэй
нөлөөлж байна. Ажиллах хүчний тэн хагасыг эмэгтэйчүүд эзэлдэг атлаа өрх толгойлсон
эрэгтэйчүүдийн 21 хувь нь ядуу болсон байхад эмэгтэйчүүдийн 44 хувь нь ядуу гэсэн
мэдээлэл байна.
Гэр бүлийн хүчирхийлэл нийгмийн анхаарал татах хурц асуудал боллоо. Жишээ нь
Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу 1995-1998 онд баривчлагдсан хүмүүсийн
77.7-94.6 хувь эрэгтэйчүүд бөгөөд үүний 45.2-50 хувь нь гэр бүлийн тайван байдлыг
алдагдуулсан хэрэг зөрчил гаргажээ. Жишээ нь 1996 онд Улаанбаатар хотын Баянгол
дүүргийн шүүхээр арга хэмжээ авагдагсдын 63.3 хувь нь эхнэрээ зодсон хэргээс болжээ.
Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хамгаалах байранд өнгөрсөн 5 жилд нийт
627 эмэгтэй 638 хүүхдийн хамт түр байрласан байна. Хүчирхийлэлд өртсөн хүүхэд,
эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг хангах байр хүрэлцээгүй учир хандсан бүхэнд
81