ЗУРГАДУГААР БҮЛЭГ Гэр бүлийн хуулийн 23-т: Хүүхдийн эцэг, эхийг шүүхийн журмаар тогтоох, 25.4-т гэр бүл хүүхдийн ашиг сонирхол зөрчилдөж байгаа нь тогтоогдвол сум, дүүргийн Засаг дарга хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах төлөөлөгчийг томилох, 25.6-д хүүхдээ тэжээн тэтгэх бололцоогүй эсвэл түүнээс зайлсхийсэн хүний хүүхдийн эрх, ашиг сонирхлыг сум, дүүргийн Засаг дарга хамгаалах, 25.9- д сум, дүүргийн Засаг дарга нь хүнд нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлж, түүнийг гэр бүлдээ авч асран хамгаалахаар хүсэлт гаргасан иргэнд шилжүүлэх, шилжүүлэх боломжгүй бол сум, дүүргийн Засаг дарга нь асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоолгох, үрчлүүлэх, хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэхийг тус тус тодорхойлжээ. Мөн хуулийн 27, 28-ийн дагуу хүүхдийг хоол хүнс, орон сууцаар санаатай гачигдуулсан, орон гэрээсээ дайжуулсан, гадуурхсан бол эцэг, эх байх эрхийг нь 6 сар хүртэл хугацаагаар шүүх хязгаарлаж болох, тэр нэхэмжлэлийг шүүхэд эцэг, эх, төрөл садангийн хүн, иргэн, хүүхдийн эрхийг хамгаалах байгууллага, Засаг дарга гаргаж болохыг заасан байна. Гэр бүлийн хуулийн 74-д Хүүхдийг гэр бүлдээ авч асран хүмүүжүүлэх тухай: - Хүнд нөхцөлд байгаа бага насны буюу насанд хүрээгүй хүүхдийг иргэн гэр бүлдээ авч, өөрийн зардлаар асран хүмүүжүүлж болохыг; - Хүүхдийг асран хүмүүжүүлэхдээ нийгмийн халамжийн байгууллага болон асран хүмүүжүүлэхээр хүсэлт гаргасан иргэний хооронд тодорхой хугацаагаар гэрээ байгуулахыг; - Гэрээнд хүүхдийг асрах, хүмүүжүүлэх, боловсрол олгох нөхцөл, холбогдох халамжийн байгууллагын эрх, үүрэг, асран хүмүүжүүлэгчид олгох урамшил, бусад хөнгөлөлт, гэрээ дуусгавар болгох үндэслэл, үр дагаврыг; - 7 нас хүрсэн хүүхдээс өөрийнх нь зөвшөөрлийг авахыг; - Энэхүү үйл ажиллагаанд нийгмийн халамжийн байгууллага хяналт тавихыг; Гэр бүлийн хуулийн 33-т: Эцэг, эх нь хүүхдийг хууль бусаар авсан хүнээс хүүхдээ эргүүлж авахыг шаардах эрхтэй, хэрэв маргаан гарвал эцэг, эх нь эрхэз шүүхэд хандаж хамгаалуулахыг тодорхойлж, мөн хуулийн 38-д эцэг, эхийн хүүхдээ насанд хүртэл болон насанд хүрсэн ч хөдөлмөрийн чадваргүй бол тэжээн тэтгэх үүрэгтэйг, тэрхүү үүргээ тохиролцох болон шүүхийн тогтоолоор тодорхойлж хэрэгжүүлэхийг; Гэр бүлийн хуулийн 39-д: Асран хүмүүжүүлэх байгууллагад байгаа хүүхдэд олгогдсон тэтгэлгийг тухай байгууллагын дансанд шилжүүлэхийг; Гэр бүлийн хуулийн 7 дугаар бүлэгт Хүүхэд үрчлэх, үрчлүүлэх харилцааг тодорхойлсон байна. Энэ талаар эртний уламжлалтай орны хувьд дотооддоо элдэв бзрхшээл бага ч нээлттэй нийгмийн дагуу Гаагийн конвенцид нэгдэн Гэр бүлийн тухай хуулийн дагуу гадаадын иргэнд Монгол 80

Select target paragraph3