ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ хэрэглээ ялгаатай байна. Хөдөөд дийлэнх нь гэр сууцанд, хот суурин газрын тодорхой хэсэг нь орон сууцанд амьдрах бөгөөд хот газарт оршин суугч ядуучуудын дийлэнх нь гэрт амьдарч байна. Энэ нь орон сууцны хүрэлцээ хангамж, түүний зардал, төлбөрөөс шууд хамаарч байна. Гэр бүлийн гишүүдийн харьцаатай холбоотой хүүхэд үрчлэх, гэр бүлдээ асран хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх, асран хамгаалах харилцааг зохицуулсан Гэр бүлийн тухай хуулийг 1999 оноос шинэчлэн баталж хэрэгжүүлж байна. Суурин газрын гэр бүлд хүүхэд амьдрах нөхцөл дээрдэж байна. Гэвч и��энх айл өрхийн амьдрал хүнд байгаа нь нийгмийн олон сөрөг үзэгдлийн шалтгаан болж байна. Гэр бүлийн тулгамдсан асуудлаас болж гэр бүлээ цуцлах, хүүхдээ өнчрүүлэх, хаяж төөрүүлэх, зодож дээрэлхэх, хүчирхийлэх, амь насыг нь егүүтгэх зэрэг бусармаг үзэгдэл өсөж байна. Гэр бүлд зориулсан сэтгэл зүйн зөвлөлгөө, үйлчилгээ түүнийг хэрэгжүүлэх мэргэжлийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйчид үгүйлэгдэж байна. Гэр бүлийн асуудалд хамаарах Êонвенцийн 1, 2, 4, 5, 9-11, 18-21, 25, 27, 39 дүгээр зүйлүүдийг хэрэгжүүлэх эрх зүйн харьцааны байдлыг холбогдох хуулиас тодруулбал: Үндсэн хуулийн 16.11-д: Улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй иргэн тэгш эрхтэйг, гэрлэлт нь хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэхийг, гэр бүл, эх, нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалахыг баталгаажуулсан юм. Гэр бүлийн хуулийн 26.2-т эцэг, эхийн үүргийг: - Хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх - Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх - Хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх - Суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох - Хүүхдийн эрхийг хамгаалах үүргээ биелүүлэхэд нь туслахаар тусгажээ. Гэр бүлийн хуулийн 69-д асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүргийг: - Асрамж дэмжлэгтээ байгаа хүнийг хоол хүнс, орон сууцаар хангах, асран сувилах - Асрамж дэмжлэгтээ байгаа хүний эрх, ашиг сонирхлыг хамгаалах - Асрамж дэмжлэгтээ байгаа хүний мөнгөн хөрөнгө, үнэт цаас, бусад баримт бичгийг банканд хадгалуулах - Асрамж дэмжлэгтээ байгаа хүний үл хөдлөх хөрөнгө, мал, банкны мөнгөн хадгаламж, бусад үнэт зүйлийг өөрт нь зориулан захиран зарцуулах, орон сууц хөлслөх гэрээг цуцлах, тухайн хүний нэрийн өмнөөс шинээр аж ахуй эрхлэх, эрхэлж байгаа аж ахуйн ажлыг зогсоохдоо тухайн сум, дүүргийн Засаг даргаас зөвшөөрөл авах - Хүлээсэн үүргийнхээ дагуу жил бүр сум, дүүргийнхээ Засаг даргад тайлагнах - Асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь энэ зүйлд заасан үүргээ биелүүлэхдээ асрамж дэмжлэгтээ байгаа (бага насны хүүхэд, сэтгэцийн өвчтэйгөөс бусад) хүний саналыг харгалзана гэж заажээ. 79

Select target paragraph3