ЗУРГАДУГААР БҮЛЭГ Шүүхээр ял шийтгүүлсэн насанд хүрээгүй хүмүүсийн судалгаа Он Нийт хүн Үүнээс: 14- 18 нас Хорих ял оноосон Торгууль 1995 13332 888 172 116 1996 9534 844 122 61 1997 10791 1063 383 72 1998 14527 1028 155 80 1999 14255 857 96 37 2000 14234 990 109 27 IV хэсэг Хүүхдийн гэр бүлийн орчин, түүнийг орлох халамж, үйлчилгээ Монголчууд нуган хөвүүнээ эрийн цээнд хүрэхэд шинэ гэр барьж, ам бүл тусгаарлан мал хөрөнгө таслан өгч айл гэр болгодог уламжлалтай. Монгол айл гэрийн доторх хөдөлмөрийн хуваарь, зохион байгуулалт бичигдээгүй хууль мэт нарийн чанд оноолттой байсан боловч сүүлийн хагас зуунд нилээд өөрчлөгдөж байна. Үүнд өрнө, дорнын хот, суурингийн хэв маяг нөлөөлж байгаа юм. Гэр бүлд дунджаар 2.1 хүүхэд оногдож байна. Нийт 541.1 мянган өрх, гэр бүлийн 51.9-52.5 хувь нь хотод амьдрах бөгөөд хүн амын өсөлт сүүлийн жилүүдэд 1.4-1.7 хувь байна. Бүртгүүлсэн гэр бүл 1998 онд 27.8 мянган болж 1995 оныхоос 2 мянган хүнээр буурсан байна. (Эх сурвалж:ҮСГ.1999) Дэлхийн банкнаас 1995 онд явуулсан Хүн амын амьжиргааны түвшин тогтоох анхны судалгаагаар 36 хувь нь, ҮСГ-ын 1998 онд явуулсан хоёр дахь судалгаагаар 35.6, үүнээс хот суурин газар 39.4, хөдөө 32.6 хувь нь ядуу байгааг тогтоосон байна. Судалгаагаар 849.8 мянган хүн амьжиргааны доод түвшингээс доогуур амьдарч байгаа нь 1995 оныхоос 21.8 мянгаар нэмэгдсэн байна. (Эх сурвалж: Амьдралын түвшинг тодорхойлох 1998 оны судалгаа) Алслагдсан аймаг, сумын болон олон хүүхэдтэй, эмэгтэй тэргүүлэгчтэй өрх ядууралд илүүтэй (тухайлбал ядуу өрхийн 24.6 хувь нь эмэгтэй тэргүүлэгчтэй) өртөж байна. Төрөөс үнэ төлбөргүй үзүүлж байсан үйлчилгээний хүрээ багассан нь эдгээр өрхийн байдлыг хүндрүүлсэн юм. Амьдралаас харахад эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг чинээлэг өрхүүд ядуу өрхөөс илүү хүртэж байна. Хүн амын 48 хувийг эзэлдэг хөдөөгийн малчдын хүүхдийн сургууль завсардалт нэлээд өндөр байгаа нь сургалтын чанар, багшлах боловсон хүчний дутагдалтай байдал, сургуулийн нэмэгдэл зардал их байгаатай холбоотой юм. Хүн амын суурьшил, ажил эрхлэлт зэргээс хамаарч хүн амын сууцны төрөл, 78

Select target paragraph3