ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
шийдвэрүүд чухал үр дүнтэй байсныг тэмдэглэж байна. Тухайлбал: “Нөхөн үржихүйн
эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр (2012-2016), “Эх, нярайн эрүүл мэнд стратеги” (20112015), “Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж, үйлчилгээг хэрэгжүүлэх стратеги”
(2014-2020), “Нярайн тандалт шинжилгээний хөтөлбөр” (2014-2020), “Хүүхдийг эхийн
сүүгээр хооллох”, “Хүүхдийн өвчний цогц менежмент”, “Дархлаажуулалтын өргөжүүлсэн
хөтөлбөр”, “Хүүхэд хөгжил, хамгаалал” үндэсний хөтөлбөр, “Эх, нярайн эрүүл мэндийг
сайжруулах үндэсний стратеги”, ”Хүүхдийн эсэн мэнд амьдрахуй“ стратеги зэрэг
бодлогын баримт бичгүүдийг боловсруулан, шат дараатайгаар хэрэгжүүллээ.
Гэр бүл төлөвлөлтийн тусламжийн хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх зорилгоор улсын
төсвөөс жирэмслэхээс сэргийлэх эм, хэрэгсэлд зарцуулах зардал 2009 онд 85 сая төгрөг
байсныг жил дараалан нэмэгдүүлж, 2019 онд 1.8 тэрбумд хүргэж, эмэгтэй бүр гэр бүл
төлөвлөлтийн тусламж үйлчилгээг өрх сум, тосгоны эрүүл мэндийн төвөөсөө авах
боломжийг бүрдүүллээ.
Монгол Улсын нутаг дэвсгэрийн алслалтаас шалтгаалж, эх, хүүхдэд үзүүлэх
эмнэлгийн тусламж үйлчилгээ хожимдох эрсдлийг бууруулах зорилгоор Монгол Улсын
Засгийн газар, Люксембургийн Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сан хамтран “Эх,
нярайн зайн оношилгоо”-ны төслийг хэрэгжүүлж, 21 аймгийг ЭХЭМҮТ-тэй сүлжээнд
холбож, зайн оношилгооны тоног төхөөрөмж, сургалтын багцаар хангаж, эмч эмнэлгийн
мэргэжилтнүүдийг багаар нь сургалтад хамрууллаа.
Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд үзүүлэх нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж
үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч “Эх хүүхэд, нөхөн үржихүйн
эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрт тусган, ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр хөгжлийн бэрхшээлтэй
эмэгтэйн үзлэгийн орыг нийслэлийн амаржих газар, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний
төвд суурилуулсан бөгөөд 2020 онд бүх аймгуудад нийлүүлэхээр ажиллаж байна.
“Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай” хууль баталсан нь хүүхдийн 6 сар хүртэл
нь дан хөхөөр хооллох, хөхний сүү орлох бүтээгдэхүүн нийлүүлэлт, зар сурталчилгааг
хязгаарлах ач холбогдолтой бодлогын баримт бичиг юм.
Төрөөд нэг цагийн дотор ангир уургаа амласан хувь 96.1; товлолт дархлаажуулалтын
хамралт 98.0 хувьтай байгаа нь сэргийлж болох халдварыг бууруулж чадсан.
Дархлаажуулалтын хууль болон Дархлаажуулалтын өргөжүүлсэн хөтөлбөрийг
хэрэгжүүлсний үр дүнд дархлаажуулалтын хамралтыг 98 хувьд хүргэж, сүүлийн 10 жилд
сахуу, нярайн татран, хөхүүл ханиад өвчлөл бүртгэгдээгүй, хепатитийн А вируст халдвар
1.5 дахин, гахай хавдар өвчнийг 4.2 дахин буурууллаа.
Хүүхдийн хатгалгаа өвчнөөс сэргийлэх пневмококкийн эсрэг вакциныг зорилтот
бүлгийн хүүхдэд хийж эхэлсэн бөгөөд уг вакциныг Дархлаажуулалтын сангаас
санхүүжүүлж нийлүүлэхээр шийдвэрлэсэн.
Эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд төр хувийн хэвшлийн эрүүл
мэндийн байгууллагын үйл ажиллагааг уялдуулан, ажиллаж байна. Тухайлбал.
2-12 насны хүүхдийн шүдийг эрүүлжүүлэхэд хувийн хэвшлийн 153 эрүүл мэндийн
байгууллагын татан оруулж, 2019 онд улсын төсвөөс 5,3 тэрбум төгрөгийг зарцуулан
энэ насны 93,495 хүүхдийг амны хөндийн урьдчилан сэргийлэх, эмчлэн эрүүлжүүлэх
тусламж, үйлчилгээнд хамруулан эрүүл шүдтэй болголоо.
758
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents