ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
№
Зөвлөмж
Хэрэгжилтийн явц
108.164. Гар аргаар ашигт
малтмал олборлож буй иргэдийн
эрүүл мэндийг хамгаалах,
байгаль орчныг хамгаалах
зорилгоор тус салбар дахь мөнгөн
усны хэрэглээг зохицуулсан
үндэсний хөтөлбөр боловсруулж,
хэрэгжүүлэх /Швейцари/
Үндэсний хөтөлбөрийг 2018 оны 12-р сард
багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн
батлуулахаар ажиллаж байна.
ЗГ-ын 2017 оны 225 дугаар тогтоолоор батлагдсан
“Орчны эрүүл мэнд 2” хөтөлбөрийн 3 дахь хэсэгт
дараахь заалтуудыг тусган ажиллаж байна:
3.6.3.бичил уурхай эрхлэгчид болон тэдний гэр
бүлийнхний эрүүл мэндийг хамгаалах, дэмжих,
мэргэжлээс шалтгаалсан өвчинд өртөхөөс
урьдчилан сэргийлэх талаар чиглэлээр:
3.6.3.1.бичил уурхай бүхий аймаг, сумын эмч,
эмнэлгийн мэргэжилтнийг мэргэжлээс шалтгаалсан
өвчин, осол, гэмтэл, химийн бодисын хордлогыг
оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх сургалтад
үе шаттайгаар хамруулах;
3.6.3.2.бичил уурхай эрхлэгчдийг явуулын эрүүл
мэндийн тусламж, үйлчилгээ, урьдчилан сэргийлэх
үзлэгт хамруулах;
3.6.3.3.бичил уурхай эрхлэгч болон тэдний гэр
бүлийнхнийг мэргэжлээс шалтгаалсан өвчин, осол,
гэмтэл, химийн бодисын хордлогоос урьдчилан
сэргийлэх арга хэмжээнд хамруулах ажлыг зохион
байгуулахаар ажиллаж байна.
Хөтөлбөрийн 1, 2-т заасныг хэрэгжүүлэх зорилгоор:
- Бичил уурхай эрхлэгчдийн эрүүл мэндийн
тусламж үйлчилгээг сайжруулах үйл ажиллагааны
хүрээнд их эмчийн чадавхийг бэхжүүлэх сургалтыг
2017 оны 11 сарын 09- 10-ны өдөр УБ хотноо
зохион байгуулж, сургалтад Баянхонгор, Булган,
Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Дундговь,
Өвөрхангай, Сэлэнгэ, Увс, Ховд, Төв, Завхан,
Өмнөговь зэрэг аймгуудын сум, сум дундын 40 их
эмч нар оролцлоо.
- 2018 онд бичил уурхай эрхлэгч зонхилдог Төв
1092, Сэлэнгэ 398, Баянхонгор 550 аймгуудад
байгаа бичил уурхай эрхлэгчдийг эрүүл мэндийн
урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулаад байна.
752
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents