ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэхийг; - Гэр бүлийн хуулийн 14.7-д Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзэхийг зөвшөөрчээ. Төрсөн эцэг, эхийн талаар мэдээлэл авах нас хуульд нарийвчлагдаагүй. Өв залгамжлах нас, өмч хөрөнгөтэй холбоотой асуудлыг шийдэх, эвсэл холбоо байгуулах нас - Иргэний хуулийн 405.4-д Гэрээслэгч нь бүх эд хөрөнгөө өөр этгээдэд гэрээсэлсэн тохиолдолд өвлүүлэгчийн насанд хүрээгүй буюу хөдөлмөрийн чадваргүй, түүнчлэн түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадваргүй нөхөр (эхнэр), төрүүлсэн ба үрчилсэн эцэг, эх, хууль ёсны бусад өв залгамжлагч хуульд зааснаар өвлөвөл зохих хөрөнгийн гуравны хоёроос багагүй хэсгийг заавал өвлөнө. Ийнхүү заавал өвлөгдвөл зохих хэсгийн хэмжээг тодорхойлохдоо өвлүүлэгчийн хуваарьт болон дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн оногдох хэсгийг оролцуулан тооцохыг; - Иргэний хуулийн 98.2-д Гэр бүлийн нэг гишүүнд оногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байхыг заажээ; - - - - Шашин шүтлэг сонгох, шашны сургалттай сургуульд явах нас Үндсэн хуулийн 16.15-д Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөтэйг, Боловсролын тухай хуулийн 15.6-д Шашны сургуульд суралцагчдад иргэний суурь боловсрол эзэмшүүлэх харилцааг энэ хууль болон Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулиар зохицуулахыг, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 8-д Шашны боловсролыг шашны сургууль, гэрийн сургалтаар олгохыг, Төрийн харьяалал бүхий сургууль, байгууллагуудад шашны сургалт, цугларалт зохион байгуулахыг хориглоно. Энэ заалт нь шашны соёл, мэдлэг ухааны өв уламжлалын тухай шинжлэх ухааны сургалтад үл хамаарахыг, Шашны сургуульд суралцагчдад иргэний суурь боловсрол олгохыг тухайн сургууль хариуцахыг, Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага Засгийн газраас баталсан журмын дагуу үүнд шаардагдах зардлын тодорхой хэсгийг гаргаж, багшлах боловсон хүчээр ханган мэргэжлийн хяналт тавихыг, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 3-т Аливаа шашныг шүтэх буюу эс шүтэх нь тухайн хүний итгэл үнэмшлийн хэрэг байна. Иргэний шашин шүтэх, эс шүтэхэд албадах, эрх чөлөөг нь хязгаарлан хориглохыг хуульчилжээ. 75

Select target paragraph3