ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
№
Зөвлөмж
108.157. Боловсролын
тогтолцоогоо улам бэхжүүлж,
хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд
боловсрол эзэмших тэгш
боломжийг хангах /Лаос/
Хэрэгжилтийн явц
4. Мөн тусгай болон ердийн ерөнхий боловсролын
сургуулийн багш нарт зориулан “Хэл заслын
үндэс” сургалтыг зохион байгууллаа.
5. Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай
сургуулийн хичээлийн хонхыг гэрлэн хонхоор
сольсон. Мөн Монголын хараагүй иргэдийн
үндэсний холбоотой хамтран “Брайль үсгийн
стандарт”-ын төслийг боловсруулаад байна.
6. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 321
дүгээр тогтоолоор “Хөгжлийн бэрхшээлтэй
хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний
хөтөлбөр”-ийг баталсан. Уг хөтөлбөрт хөгжлийн
бэрхшээлтэй хүүхдийн боловсролын асуудлыг
бие даасан бүлгээр тусган орууллаа. Хөтөлбөрийн
хэрэгжилтийг хангах хүрээнд Хөдөлмөр,
нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл,
шинжлэх ухаан, спортын сайд, Эрүүл мэндийн
сайдын 2018 оны А/116, А/304, А/197 дугаар
хамтарсан тушаалаар “Хөгжлийн бэрхшээлтэй
хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний
хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны
төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлж байна.
7. Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын
холбоотой хамтран “Монгол дохионы хэлний
хэлмэрч, орчуулгын үйл ажиллагаа эрхлэх,
үйлчилгээ үзүүлэх журам”-ын төслийг
боловсруулж хэлэлцүүллээ. Энэхүү журмыг
сонсгол, хэл, ярианы бэрхшээлтэй хүний дохио,
зангааг хэлмэрчлэх, орчуулах үйл ажиллагаанд
мөрдөх бөгөөд уг журам монгол дохионы
хэлний хэлмэрч, орчуулгын үйл ажиллагаа
эрхлэх, үйлчилгээ үзүүлэхэд баримтлах зарчим,
харилцааг тус тус зохицуулж байна.
8. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн
хамгааллын тухай хуульд ерөнхий боловсролын
тусгай сургуулийн бүх суралцагчийн үдийн
хоолны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэхээр
заасан.
746
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents