ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ЭЭЛЖИТ НЭГДСЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ № Зөвлөмж Хэрэгжилтийн явц 108.155. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл хөгжлийг баталгаажуулсан хамран сургалтанд ач холбогдол өгсөн, боловсролын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх /БНХАУ/ уралдаан зарлаж, шалгаруулж байгаа. 2017 онд 3 төслийг шалгаруулж, тус бүрт нь 12 сая төгрөгийн санхүүжилт олгосон. Тухайлбал, нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байрлах МУБИС-ийн харъяа 249 дүгээр цэцэрлэгийн “Сургуулийн өмнөх насны хүүхдийг боловсролд тэгш хамруулах” төсөл шалгарсан. Уг бичил төсөл нь цэцэрлэгт явдаггүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан бүлгийн сургалтыг долоо хоногт 1 удаа зохион байгуулна. Мөн, цэцэрлэгийн ангид 2 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хамруулан сургаж, багш нарын заах аргыг сайжруулах зорилготой юм. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр цэцэрлэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүйд суралцах юм. Одоогийн байдлаар бичил төсөл хэрэгжүүлсэн байгууллагууд тайлангаа ирүүлж эхлээд байгаа. Ийнхүү бичил төслийг санхүүжүүлэн хэрэгжүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах орчин нөхцлийг сайжруулахад хувь нэмэр болж байгаа юм. ХНХЯ-аас 2016 онд батлагдсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Япон улсын Жайка байгууллагатай хамтран 2016-2020 оны хооронд “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих” төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагуудыг чадавхжуулах, мэдээллийн болон дэд бүтцийн хүртээмжийг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх олон нийтийн ойлголт, хандлагыг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх мэдээллийн нэгдсэн сантай болох зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж байна. - Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх олон нийтийн ойлголт хандлага дутмаг байдгаас тэдгээр иргэдийн нийгэмд оролцох оролцоо сул, хууль эрх зүйн 108.156. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тухай олон нийтийн ойлголтыг сайжруулах замаар тэдний боловсрол эзэмших тэгш боломжийг хангах /Турк/ 743

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents