ЗУРГАДУГААР БҮЛЭГ - - - - - - - - - садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтоохыг; Гэр бүлийн хуулийн 27.1-д Хүүхдийг орон сууц, хувцас, хоол ундаар байнга санаатай гачигдуулсан, хөдөлмөрийг нь зүй бусаар ашигласан, гуйлгачлуулсан, орон гэрээсээ дайжуулсан, гадуурхсан хүний эцэг, эх байх эрхийг зургаан сар хүртэл хугацаагаар шүүх хязгаарлаж болохыг; Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12.2-д Эцэг, эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг хүүхдээ хүмүүжүүлэх үүргээс чөлөөлөгдөхгүйг; Гэр бүлийн хуулийн 27. 2-д Эцэг, эх байх эрхийг хязгаарлах тухай нэхэмжлэлийг эцэг буюу эх нь, эсхүл төрөл, садангийн хүн, бусад иргэн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага шүүхэд гаргах эрхтэйг; Гэр бүлийн хуулийн 29.2-д Хүүхдийг эцэг, эхэд нь буцааж өгөх нь түүний эрх, ашиг сонирхолд харшлахаар байгаа бол шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож болно. Хэрэв хүүхэд долоон нас хүрсэн бол түүний саналыг харгалзан үзэхийг; Гэр бүлийн хуулийн 30.1 -д Эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан (хүүхдээ хаях, санаатай төөрүүлэх, тарчлаан зовоох, худалдах, барьцаалах, биеийг нь үнэлэх, шунахай зорилгоор ашиглах, эрх зүйн зөрчилд татан оруулах зэргээр), хүүхэдтэйгээ удаа дараа хэрцгий харьцсан, бэлгийн харьцаанд оруулахаар завдсан, оруулсан, сэтгэл санааны хүнд дарамтад байлгасан, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатай зайлсхийсэн, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг хүний эцэг, эх байх эрхийг шүүх хасаж болохыг; Гэр бүлийн хуулийн 30.4-д Эцэг, эх байх эрхээ хасуулсан хүний хүүхдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөхгүй хэвээр үлдээхийг; Гэр бүлийн хуулийн 32.3-д Эцэг, эх байх эрх сэргээх нь хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшилж байгаа нь тогтоогдсон бол эцэг, эх байх эрхээ хасуулсан хүний эцэг, эх байх эрхийг шүүх долоон нас хүрсэн хүүхдийн саналыг харгалзан сэргээхгүй байж болохыг; Гэр бүлийн хуулийн 55.4-д Долоон нас хүрсэн хүүхдээс өөрийнх нь зөвшөөрлийг авахыг: Гэр бүлийн хуулийн 55.5-д Эцэг, эх байх эрхээ хасуулсан хүний хүүхдийг энэ тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш зургаан сарын дараа үрчлүүлж болохыг; Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5.1-д Хүүхэд төрмөгцөө нэр авах эрхтэйг; Гэр бүлийн хуулийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүний болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа тохиролцож болохыг; Гэр бүлийн хуулийн 14.6-д Гэрлэгчид тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид 74

Select target paragraph3