ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
№
Зөвлөмж
Хэрэгжилтийн явц
108.150. “Нэг Монгол” нээлттэй
боловсролын үндэсний
хөтөлбөрөө сайжруулан ажиллах
/Латви/
- Цахим сургалтын системийн тоног төхөөрөмжийг
боловсролын дата төвд угсарч, суурилуулж,
тохиргоо хийж дууссан.
Зорилт 2: 3.2. “Монгол хэл” төсөл
Монгол Улс үндэстэн оршихуйн үндэс болсон эх хэл,
соёл, сэтгэлгээний үндэсний дархлааг бэхжүүлэх,
бүх түвшний боловсрол, сургалтын чанар,
иргэдийн харилцааны соёлын түвшинг дээшлүүлэх
зорилгоор бүх нийтийн монгол кирилл бичгийн
нээлттэй сургалтын орчинг бий болгох “Монгол
хэл” төслийг хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд:
- Монгол хэлний 50 мянга орчим үг хэллэгийн
дэлгэрэнгүй тайлбар бүхий нээлттэй викитоль
бичгийг бүтээж, тасралтгүй хөгжүүлэх үүднээс
салбарын мэргэжилтнүүд, сонирхсон бүх хүмүүс
өргөнөөр, нээлттэйгээр оролцох боломжийг
бүрдүүллээ. http:/mn.wiktionary.org
- Монгол кирилл бичгийн дүрмийн алдаа засах
системийг хөгжүүлж http://www.spellcheck.
gov.mn/ хаягаар 2013 оноос байршуулан үнэ
төлбөргүйгээр ашиглах боломжийг бүрдүүлсэн.
Түүнчлэн, нэн түгээмэл, MS Office, Libre Office,
Open Office зэрэг системүүдэд суурилуулах
хувилбаруудыг үнэ төлбөргүйгээр ашиглах
боломжтой болсон.
Зорилт 3: 3.3. “Нээлттэй их сургууль” төсөл
Үндэсний эдийн засаг, хөдөлмөрийн зах
зээлд өндөр эрэлттэй их, дээд сургуулийн
хөтөлбөрүүдийг хөгжингүй орнуудын дэлхийн
шилдэг их сургуулиудын түвшинд боловсруулж
цахим, видео, виртуал хэлбэрт шилжүүлэн
нээлттэй хэлбэрээр суралцах боломжийг бий
болгоно.Төслийн хүрээнд:
- МУИС-ийн Номын сан 2017-2018 оны хичээлийн
жилд орчин үеийн дизайны шийдэл бүхий ая
тухтай орчинг
734
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents