ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ЭЭЛЖИТ НЭГДСЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
№
Зөвлөмж
108.150. “Нэг Монгол” нээлттэй
боловсролын үндэсний
хөтөлбөрөө сайжруулан ажиллах
/Латви/
Хэрэгжилтийн явц
хэрэгжүүлж буй бодлого шийдвэрүүдийн талаар
болон говийн аймгуудын хүүхдэд үзүүлж буй
тусламж үйлчилгээний талаар илтгэл хэлэлцүүлэн,
цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал
бодлоо солилцлоо. Уг зөвлөгөөнөөр бага насны
хүүхдийн түүн дотроо нярайн эрт үеийн эндэгдлийг
бууруулах, нярайн сурьфактант эмчилгээг
нэвтрүүлэх зэрэг олон чухал асуудлыг хэлэлцсэн
нь чухал ач холбогдолтой байв.
Засгийн газрын 2014 оны 105 дугаар тогтоолоор
Нээлттэй боловсролын “Нэг Монгол” үндэсний
хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөрийн хүрээнд
дараах ажлыг хийгээд байна.
Зорилт 1: 3.1.“Нээлттэй академи” төсөл
Хүүхдийн итгэл, найдвар, сурах тэмүүллийг
нь дэмжиж, сургалтыг суралцагч өөрийн үйл
явцад суралцдаг арга зүйд суурилсан “ерөнхий
боловсролын сургуулийн сурагч, багш нарт
зориулсан үнэ төлбөргүй, нээлттэй онлайн
боловсролын
үйлчилгээ”-г
боловсролын
тогтолцоонд нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлнэ.
Төслийн хүрээнд:
- Ерөнхий боловсролын сургалтын математик,
дэлхийн түүх, мэдээллийн технологи, биологийн
813 видео хичээлийг орчуулан http://www.
mn.khanacademy.org вэб сайтад байршуулж үнэ
төлбөргүй ашиглах боломжийг бүрдүүлсэн.
- Хан Академийн хичээлүүдийг сургалтандаа
ашигладаг багш, сурагчид, дэмжигчид,
боловсролын байгууллагын мэргэжилтнүүдийг
нэгтгэн мэдээллээ солилцох, хамтын ажиллагааг
өрнүүлэх талбар бий болгож Хан Академийн
дэмжигчдийн
клубын
http://www.к12.mn
сошиал вэб сайтыг нээн ажиллуулж байна.
www.econtent.edu.mn вэб хуудсанд байгалийн
ухааны сургалтын интерактив хэрэглэгдэхүүнүүд
байрлуулсныг багш нар ашиглаж байна.
733
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents