ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ЭЭЛЖИТ НЭГДСЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ № Зөвлөмж 108.139. Эмэгтэйчүүдийн оролцоог улс төрийн шийдвэр гаргах түвшинд бэхжүүлэх зорилго бүхий үйл ажиллагааны үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх /Серби/ Хэрэгжилтийн явц Монгол Улсын Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Жендэрийн тэгш байдлыг хангаж, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлнэ” хэмээн зорилт дэвшүүлсэн. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх болон дэлхийн тогтвортой хөгжлийн 5-р зорилтыг хангах хүрээнд “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр 2017-2021”-ийг батлан дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. 1. Тогтвортой хөгжил дэх жендэрийн эрх тэгш оролцоог дэмжиж, хөгжлийн ү шимээс эмэгтэй, эрэгтэй хүн тэгш хүртэх боломжийг нэмэгдүүлэх; 2. Жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, төсөвлөлтийг үндэсний, салбарын, орон нутгийн, байгууллагын түвшинд хөгжүүлэх; 3. Эмэгтэй, эрэгтэй хүний гэр бүл, нийгэмд гүйцэтгэх үүрэг, оролцооны талаарх хэвшмэл ойлголтыг өөрчлөхөд чиглэсэн бүх нийтийн жендэрийн боловсрол олгох арга хэмжээний сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажлыг үндэсний хэмжээнд өрнүүлэх; 4. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах бүтцийг үндэсний, салбарын, орон нутгийн, байгууллагын түвшинд боловсронгуй болгож, чадавхийг сайжруулах; 5. Жендэрт суурилсан хүчирхийлэл болон ялгаварлан гадуурхалттай тэмцэх түүнээс түүнээс урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээг цогцоор нь хөгжүүлэх; 6. Улс төр, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх зэрэг болно. Үндэсний хөтөлбөрийн 6 дахь зорилтын хүрээнд төрийн албаны удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийг нэг дэвшүүлэх талаар Төрийн албаны зөвлөл болон улс төрийн намуудтай хамтран ажиллаж эхлээд байна. Үүний үр дүнд 2016-2020 онд сонгогдон ажиллаж байгаа Парламентын 76 суудлаас 63 суудал бүхий Монгол ардын нам дүрэмдээ бүх шатны сонгуульд нэр дэвшигчдийн дотор эмэгтэйчүүдийн эзлэх хувь 25 байсныг 30 болгон нэмэгдүүлсэн. Энэхүү улс төрийн соёл цаашид бусад улс төрийн хүчинд үлгэр дууриал, сайн нөлөөлөл болно хэмээн харж байна. 723

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents