ЕСДҮГЭЭР БҮЛЭГ № Зөвлөмж Хэрэгжилтийн явц 108.124. Шүүх эрх мэдлийн тогтолцоог Монгол Улсын олон улсын үүрэг амлалтад нийцүүлэн шинэчлэх ажлаа үргэлжлүүлэх /ОХУ/ 108.125. Бүх аймагт байгуулагдсан Хууль зүйн туслалцааны төвүүдийг шаардлагатай санхүүжилт, шалгуур хангасан боловсон хүчнээр хангах замаар эрх зүйн туслалцаа авах боломжийг нэмэгдүүлэх /Литва/ Шүүх эрх мэдлийн тогтолцооны шинэчлэлийн хүрээнд шүүхийн багц хуулиудыг батлуулан хэрэгжүүлж байна. Хууль зүйн туслалцааны төв нь Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т заасны дагуу зөвхөн улсын төсвөөс санхүүждэг төрийн байгууллага бөгөөд тус төвийн төсвийг 2016 онд 846 сая, 2017 онд 891 сая, 2018 онд 907 сая төгрөгөөр тус тус баталж, сүүлийн жилүүдэд төсвийг ямагт нэмэгдүүлж ирсэн байна. Түүнчлэн дотоод зохион байгуулалтын арга хэмжээ авч өмгөөлөгчийн орон тоог 3-аар нэмж ажиллаж байгаа бөгөөд Улсын өмгөөлөгчид бүгд Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуульд заасан шалгуурыг хангасан өмгөөлөгчид болно. Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх Хууль зүйн туслалцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасны дагуу тус төвийн ажлын албаны албанд төрийн албан хаагчийн мэргэшлийн шалгалтанд тэнцсэн төрийн жинхэнэ албан хаагчид ажилладаг, харин төвийн салбарт шүүхэд төлөөлөх эрхтэй, тухайн нутаг дэвсгэрт ажиллах боломжтой, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй эрх зүйч мэргэжилтэй, төлбөрийн чадваргүй иргэдэд үйлчлэх чин эрмэлзлэлтэй хуульчийг сонгон шалгаруулж ажиллуулдаг. Тус төв нь хууль зүйн туслалцааг үзүүлэх мэргэшсэн баг бүрдүүлж чадсан бөгөөд төвийн салбар нийслэлийн 8 дүүрэг, 21 аймаг болон 2 суманд байрлан ажиллаж байгаа нь тухайн нутаг дэвсгэрийн иргэдэд хууль зүйн туслалцааны үйлчилгээг хүртээмжтэй хүргэх, тэдэнд шуурхай үйлчлэх зорилгодоо нийцсэн бөгөөд иргэдийн хууль зүйн туслалцаа авах, шударга шүүхээр шүүлгэх, хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх эрхийг ханган ажиллаж байна. 718

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents