ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
№
Зөвлөмж
108.122. Хүн худалдаалахын
эсрэг хөтөлбөрт шаардлагатай
боловсон хүчний болон бусад
нөөцийг хангалттай байдлаар
үргэлжлүүлэн олгох /Филиппин/
Хэрэгжилтийн явц
улсын төсвөөс 2018 онд 709 сая төгрөг баталсан.
Уг батлагдсан төсвийн 97 сая төгрөгөөр хүн
худалдаалахтай тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа
явуулдаг 8 төрийн бус байгууллагын үйл ажиллагааг
санхүүжүүлнэ. Уг санхүүжилтээр:
-хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн
хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ, энэ төрлийн
гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тодорхойлох
криминологийн судалгаа, энэ төрлийн гэмт хэргийн
хохирогчдын талаар судалгаа,
-хөдөлмөрийн мөлжлөгийн талаар тандалт
судалгаа хийж, судалгааны үр дүнд суурилсан олон
нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх ажилд
зөвлөгөө өгөх,
-хүн худалдаалах гэмт хэргийн мэдээллийн сан
үүсгэн, мэдээллийг хүлээн авч боловсруулах, цахим
хуудас бүтээх,
-хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
агуулга бүхий цуврал нэвтрүүлэг, богино хэмжээний
видео сурталчилгаа бэлтгэн олон нийтэд хүргэх,
-аж ахуйн нэгжийн ажилтнуудад хүн худалдаалах
гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох
сургалт, бэлгийн мөлжлөгийн хохирогчдод хууль
зүйн зөвлөгөө өгөхөд өмгөөлөгчдийг чадавхижуулах
сургалт зохион байгуулах, хохирогчдод туслалцаа
үзүүлэх гарын авлага боловсруулан хэвлүүлэх,
-хүүхэд залуучуудын дунд хүн худалдаалах гэмт
хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр шинэлэг
хэлбэрийн сургалт, сурталчилгааны ажил болон
“Хөх зүрхний аян” зохион байгуулах,
-орон нутгийн нийтийн тээврийн /галт тэрэг/
зорчигчдод хүн худалдаалахаас урьдчилан
сэргийлэх агуулга бүхий нэвтрүүлэг, видео
сурталчилгааг түгээх,
-хүн худалдаалах гэмт хэргийн талаар мэдээлэл,
зөвлөгөө өгөх төв, тусгай утас ажиллуулах,
сурталчлах ажлыг зохион байгуулах зэрэг ажлуудыг
төрийн бус байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлнэ.
716
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents