ЕСДҮГЭЭР БҮЛЭГ № Зөвлөмж Хэрэгжилтийн явц 108.116. Хууль сахиулах байгууллагын хүн худалдаалах гэмт хэргийг илрүүлэх, гэмт этгээдийг яллах чадавхийг бэхжүүлэх, хохирогчдод үзүүлэх үйлчилгээг өргөжүүлэх замаар Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах /Канад/ Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт мөнгө угаах, хүний наймаа, хар тамхи болон цахим гэмт хэрэг зэрэг шинэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж тусгасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн яам “Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх” үндэсний хөтөлбөрийг боловсруулан Засгийн газрын 2017 оны 148 дугаар тогтоолоор батлуулсан. Мөн онд хүн худалдаалахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах, мэргэжлийн удирдлагаар хангах, хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий дэд зөвлөлийн бүрэлдэхүүнийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ахлуулан байгуулж хуулийн хэрэгжилтийг сайжруулах ажлыг зохион байгуулж байна. Шүүх эрх мэдлийн болон цагдаа прокурорын байгууллагын ажилтан албан хаагчдыг энэ төрлийн гэмт хэргийг хянан шийдвэрлэх, яллах чадавхийг бэхжүүлэх чиглэлээр мэргэшүүлэх, хил хамгаалах, гадаадын иргэн, харьяатын байгууллагын албан хаагчдыг энэ төрлийн гэмт хэрэг, хохирогчийг илрүүлэх чиглэлээр Азийн сантай хамтран хэрэгжүүлж буй “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй хэрэг хянан шалгах ажиллагаа: албан хаагчдыг чадавхижуулах нь” төслийн хүрээнд шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын 200 ажилтан албан хаагчдыг сургалтад хамруулахаар төлөвлөн сургалтын хөтөлбөр боловсруулж, тухайн байгууллагуудаас 40 сургагч багш бэлтгэсэн. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Хүн худалдаалахтай тэмцэхэд Хятад Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Хятад, Монгол 2 улсын төв болон хилийн боомтуудад үйл ажиллагаа явуулдаг цагдаа, гадаадын иргэн, харьяат, хил хамгаалах байгууллагын албан хаагчдаас гадна консулын газрын ажилтнуудад адилхан агуулга бүхий сургалтыг зохион байгуулж төслийн эцэст хамтарсан сургалтыг зохион байгуулж байна. Одоогийн байдлаар цагдаа, гадаадын иргэн, 712

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents