ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
№
Зөвлөмж
108.108. Хүүхдийн хөдөлмөрөөс
урьдчилан сэргийлэх, хүүхдийг
мөлжлөгт автах, ялангуяа
хөдөлмөрийн хортой нөхцөлд
ажиллуулахаас хамгаалах үр
нөлөө бүхий арга хэмжээг авах
/Герман/
Хэрэгжилтийн явц
- Дээрх тогтоолын дагуу Хөдөлмөр, нийгмийн
хамгааллын сайдын 2018 оны 3 дугаар сарын 19ний өдрийн А/71 тоот тушаалаар “Хүүхэд ажиллахыг
хориглосон ажлын байрны жагсаалт”-д өөрчлөлт
орсон. Мөн Үндэсний морин уралдааны морь унаач
хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд
тавих шаардлага MNS 6264:2011 стандартыг
шинэчлэн Үндэсний стандартчиллын зөвлөлийн
2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хурлаар
батлуулсан.
- Хурдан морь унаач хүүхдийн эрх, аюулгүй
байдлыг
хамгаалах
хүрээнд
Гэр
бүл,
хүүхэд,
залуучуудын
хөгжлийн
газраас
тодорхой ажлууд хийж байна. Тухайлбал,
хурдан морь унаач хүүхдийн гэнэтийн ослын
даатгалын хураамжийн хэмжээ, нөхөн олговорын
хэмжээг нэмэгдүүлэх асуудлаар даатгалын
компаниудтай ажиллаж, даатгалын 1 компаниас
хураамжийн хэмжээг 100,0 мянган төгрөг, нөхөн
олговорын дээд хэмжээг 20,0 сая төгрөг болгох
бүтээгдэхүүн гаргахаар Санхүүгийн зохицуулах
хорооноос зөвшөөрөл аваад байна. Түүнчлэн
аймаг, нийслэлийн Засаг дарга, Гэр бүл, хүүхэд,
залуучуудын хөгжлийн газар, Монголын морин
спорт уяачдын холбоонд хурдан морины уралдаан,
уяач хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах
асуудлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын
сайдын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн
1/1896 тоот албан бичгээр чиглэл хүргүүлэв.
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн
найруулгын төсөлд Олон Улсын Хөдөлмөрийн
байгууллагын 138, 182 дугаар конвенцийн заалтад
нийцүүлэн боловсруулсан. Ингэснэээр хүүхдийн
хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах,
хүүхдийн хөдөлмөрийг хориглохтой холбоотой
зохицуулалтыг оруулсан. Хүүхдээр хөнгөн ажил
хийх насны хязгаарыг шинээр хуульд тусгасан.
706
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents