ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ЭЭЛЖИТ НЭГДСЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
№
Зөвлөмж
Хэрэгжилтийн явц
108.82. Хоригдож буй хүмүүстэй
харьцах нөхцөлийг сайжруулахад
чиглэсэн зохих алхмыг авч
хэрэгжүүлэх /Япон/
Шинээр баригдсан болон засвар, тохижилт
хийгдсэн цагдан хорих байрууд НҮБ-аас баталсан
“Хоригдлуудтай харьцах наад захын жишиг дүрэм”ийн 9 дүгээр зүйлд заасан хорих өрөө, тасалгаанд
тавигдах үндсэн шаардлагыг бүрэн хангаж байна.
“Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих
шийдвэрийг биелүүлэх тухай хууль”-д зааснаар
1 хүнд ноогдох талбайн хэмжээ 2.5 м/кв байхаас
шинээр ашиглалтад орсон хорих өрөөний талбайн
хэмжээ дунджаар 3-3.5 м/кв болж нэмэгдэн,
байгалийн гэрэл чөлөөтэй тусах, агаарын солилцоо
бүрэн хийгдэх нөхцөлийг хангаад байна. Түүнчлэн
2016 онд Нэгдсэн эмнэлэг, 2017 онд Төрөлжсөн
мэргэшлийн эмнэлэг, Баянзүрх дүүрэг дэх 409 дүгээр
хорих ангийн барилгыг шинээр барьж ашиглалтад
оруулсан.
Хорих ял эдлүүлэх ажиллагааны үр нөлөөг
дээшлүүлэх, хоригдлын жам ёсны эрхийг хангах,
алба хаагчдын ажлын ачааллыг бууруулах
зорилгоор
“Хорих
байгууллагын
харуул
хамгаалалтын стандарт”-ын дагуу 17 хорих ангийн
хоригдлын байранд засвар тохижилт хийн, хорих
өрөөний гэрэлтүүлэг, агааржуулалт, чийгшил, нэг
хоригдолд ногдох талбайг хууль журамд нийцүүлэн,
нийтийн хоол, сургалтын танхим, номын сан зэргийг
тохижууллаа.
“Сэжигтэн, яллагдагч, ялтны хоолны үйлдвэрлэл,
үйлчилгээний үлгэрчилсэн загвар”-ыг батлан үйл
ажиллагаандаа хэрэгжүүлэн, хоолны нэр төрлийг
нэмэгдүүлж, эмчилгээний болон цагаан хоолыг
хоригдогчдын эрүүл мэнд, хувь хүний сонирхлыг
хүндэтгэн олгодог болсноор НҮБ-аас батлан
гаргасан “Хоригдлуудтай харьцах наад захын
жишиг дүрмүүд”-ийн 20 дугаар зүйлд заасныг
бүрэн биелүүлэн ажиллаж байна.
108.83. Хүүхдийн эсрэг
Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын
хүчирхийллийн бүх хэлбэрийг
тухай хуулийг 2016 онд тус тус батлан хэрэгжүүлж
таслан зогсоох, урьдчилан
байна. Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх
сэргийлэх хууль тогтоомж батлах тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд
/Зүүн Тимор/
Нийгмийн халамжийн тухай хуульд хохирогчид
үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээний талаар,
697
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents