ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ЭЭЛЖИТ НЭГДСЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ № Зөвлөмж 108.70. Цаазаар авах ялын гүйцэтгэлийг улсын нууц мэдээллээс хасах /Португал/ 108.71. Хууль сахиулах албан хаагчид болон бусад төрийн албан хаагчдын сургалтын хөтөлбөр, мөн шүүгч, хуульч нарын байнгын сургалтын хөтөлбөрт эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцахаас урьдчилан сэргийлэх олон улсын зохицуулалтыг тусгах /Мексик/ Хэрэгжилтийн явц Судалж байна. “Цагдаагийн ажил - Хүний эрх” сэдэвт хичээлийг Хууль сахиулахын их сургуулийн сургалтын хөтөлбөрт тусгуулан, 2 дугаар дамжааны сонсогчдод 2 кредит буюу 56 цагийн хичээл заадаг болсон. Энэ хичээлээр Эрүү шүүлт тулгах гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн талаар тусгайлсан хөтөлбөрөөр хичээл заагдаж байна. 2018 оны Хууль сахиулахын Их сургуулийн захирлын тушаалаар “Хорих байгууллагын аюулгүй байдал-Хууль сахиулах ажил” бакалаврын зэрэг олгох сургалтын хөтөлбөрийг шинэчлэн баталсан бөгөөд заавал судлах сургалтын хөтөлбөрт “Хүний эрх” хичээлийг 96 цаг буюу 2 кредит/цаг байхаар тусган хэрэгжүүлж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/249 дүгээр тушаалаар баталсан “2018 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд зохион байгуулах мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө”-ний хүрээнд сургалтад хамрагдаж буй нийт алба хаагчдад хүний эрхийн хичээл сургалтуудыг зохион байгуулж байна. 2017 оны 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс, Монголын хуульчдын холбоотой хамтран “Хорих байгууллага ба хүний эрх” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгууллаа. Алба хаагчдын хүний эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, байгууллагын үйл ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлага, төлөвшлийг бий болгоход чиглэсэн тус сургалтад хорих анги, байгууллагуудаас нийт 34 алба хаагч хамрагдсан. 691

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents