ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ
сурталчилгаа тогтмол зохион байгуулах,
Төрийн бус байгууллагууд хамтран нийгмийн үйлчилгээний төрөл бүрийн (мод тарих,
ойжуулах, түүх дурсгалын зүйлийг хамгаалах, тохижуулах, ганц бие өндөр настанд туслах
зэрэг) хөтөлбөрүүдийг хөрөнгийн бага үүсвэрээр зохион байгуулах,
Хүүхдийн эрхийн хэрэгжилтэд хяналт тавих, зохицуулах талаар: НҮБ-ын Хүүхдийн
эрхийн тухай конвенцийн хэрэгжилтэд олон нийтийн хяналт тавих Хүүхдийн эрхийн
хороог байгуулж ажиллах,
Хүүхдийн сайн сайхны төлөө үйл ажиллагааг төрийн бүх шатны байгууллага, олон
улсын байгууллага, аж ахуйн нэгж, иргэд бүх талаар дэмжин хамтран ажиллах зэрэг
болно.
III Хэсэг
Хүүхдийн иргэний эрх ба эрх чөлөө
Монгол Улс Үндсэн хуульдаа: Иргэний ардчилсан нийгмийг хөгжүүлэхээр тунхаглаж,
эрх зүйт төрийг дээдэлж байна.
Өмнөх илтгэлээс хойш хүүхдийн эрх, эрх чөлөө, тэдний эсэн мэнд амьдрах, сурч
боловсрох, хөгжих, хамгаалуулах эрхүүдийг хангахтай холбоотой дараах хуулийг батлан
гаргалаа.
1. Хараа хяналтгүй хүүхдийг түр саатуулах
тухай хууль
1994 оны 7 сарын 8
2. Хүүхдийн эрхийг хамгаалах
тухай хууль
1996 оны 5 сарын 7
3. Садар самуун явдалтай тэмцэх
тухай хууль
1998 оны 1 сарын 22
4. Нийгмийн халамжийн тухай хууль
1998 оны 11 сарын 12
5. Харьяатын тухай хууль
1995 оны 6 сарын 5
6. Боловсролын тухай багц хууль
1995 оны 6 сарын 13
7. Гэр бүлийн тухай хууль
1999 оны 6 сарын11
8. Хүний эрхийн Үндэсний Комиссын
тухай хууль
2000 оны 12 сарын 7
Хүүхдийн эрхийн талаар илтгэлд заавал дурдах зүйлийн тодруулга: Үүнд:
Хүүхдийн тухай тодорхойлолт
1 дүгээр зүйл
Хүүхдийн эрхийн тухай конвенцийн заалттай зарчим, үзэл санаа адил байгаа
учир 18 нас хүрээгүй хүн бүрийг хүүхэд гэнэ. Хүүхдийн насны хязгаар конвенцийн
тодорхойлолттой тохирч байна.
69