ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ЭЭЛЖИТ НЭГДСЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
№
Зөвлөмж
108.61. Өмнөх удаа зөвлөмж
болгож байсанчлан ялгаварлан
гадуурхалтын бүх хэлбэрийг,
тэр дундаа ХДХВ/ДОХ-той
гэсэн үндэслэлээр ялгаварлан
гадуурхахыг эрс хориглох,
урьдчилан сэргийлэх, шийтгэх,
болон устгах зорилготой хууль
тогтоомжийг батлах зэргээр үр
нөлөөтэй, шуурхай арга хэмжээ
авах /Мексик/
Хэрэгжилтийн явц
Канадын ЭСЯ-ны санхүүжилтээр хэрэгжүүлсэн
“Улаанбаатар хот дахь эрсдэлт бүлгийн хүн ам
болох эмэгтэй биеэ үнэлэгчид, эрчүүдтэй бэлгийн
хавьталд ордог эрчүүд болон ХДХВ, ДОХ-той
амьдарч буй хүмүүст үзүүлэх бэлгийн эрүүл
мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах нь”
сэдэвт төслийн хүрээнд:
ХДХВ, ДОХ-той хүмүүс болон түүний ар гэр,
хамтран амьдрагчид ганцаарчилсан болон хосын
зөвлөгөө өгөх үйлчлүүлэгчийн нууцыг хадгалсан
бүлгийн ярилцлагын өрөө байгуулан тохижуулсан,
ХДХВ, ДОХ-той хүмүүс нь хоорондоо уулзалж
тулгарч буй бэрхшээл болон асуудлаа ярилцах,
дэмжих бүлгийн уулзалт хийх, жижиг хэмжээний
сургалт зохион байгуулах боломжтой болсон,
“Солонго” кабинетаар үйлчлүүлж буй бэлгийн цөөнх
эрэгтэйчүүдэд үзүүлэх бэлгийн эрүүл мэндийн
тусламж үйлчилгээний чанарт эерэгээр нөлөөлөх,
үйлчлүүлэгчид ээлтэй орчинг бүрдүүлсэн,
Уртасгасан цагаар эмэгтэй биеэ үнэлэгчдэд
бэлгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ
үзүүлэх, зөвлөгөө өгөх орчин болон тус кабинетаар
үйлчлүүлж буй эмэгтэйчүүдийн хувьд хувцас солих
мөн хүлээлгийн өрөөтэй болсноор үйлчилгээ авах
таатай орчин бүрдсэн.
2016 оны Эрүүл мэнд, спортын сайд болон
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан
тушаалаар хүнд хөдөлмөрийн чадвар алдалтын
хувь, хугацааг шинэчлэн тогтоож одоогоор 78
хүнд хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоогоод
байна. Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн богино
хугацааны сургалтуудад Бэлгийн чиг баримжаа
хүйсийн баримжааны илэрхийлэл, ялгаварлан
гадуурхалт гутаан доромжлолын талаар тасралтгүй
зааж байна.
689
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents