ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ЭЭЛЖИТ НЭГДСЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ № Зөвлөмж 108.56. Бэлгийн чиг баримжаа, хүйсийн байдал болон эрүүл мэндийн байдалд үндэслэсэн ялгаварлан гадуурхалтыг оролцуулан ялгаварлан гадуурхалтын бүх хэлбэрийг хориглох /Зүүн Тимор/ 108.57. Өөрийн үндэсний хууль тогтоомждоо тусган оруулах замаар ЛГБТИ хүмүүс эрхээ эдлэх тэгш байдлыг хөхиүлэн дэмжих /Уругвай/ 108.58. Үзэн ядах, бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, илэрхийлэлд үндэслэсэн ялгаварлан гадуурхах гэмт хэргүүдийг эрүүгийн хууль тогтоомждоо оруулах зорилгоор тухайн хууль тогтоомжийг өөрчлөх /Испани/ 108.59. ЛГБТ хүмүүсийн эсрэг ялгаварлан гадуурхалт, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, ийм явдлыг үл тэвчих хандлагыг дэмжих зорилгоор олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх сурталчилгааны ажлыг зохион байгуулах /Бразил/ Хэрэгжилтийн явц 108.55-ыг үзнэ үү. 108.55-ыг үзнэ үү. Эрүүгийн хуульд ялгаварлан гадуурхах гэмт хэргийг тусгахдаа “бэлгийн болон хүйсийн чиг баримжаагаар” ялгаварлан гадуурхах үйлдлийг хамруулахаар заасан нь ЛГБТИ хүний эрхийг хамгаалах маш том хууль зүйн хөшүүрэг юм. 108.55, 108.57-г үзнэ үү. “Жендерийн тэгш байдлын үзэл баримтлалыг бодлого үйл ажиллагаандаа тусгах нь” сэдвийн хүрээнд ЛГБТ хүмүүсийн эрхийг хамгаалах сургалтыг Хууль сахиулах байгууллагын 30 удирдах албан тушаалтанд зориулан зохион байгуулав. Одоогоор ЛГБТ иргэдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг бүртгэгдээгүй бөгөөд цагдаагийн байгууллагаас ЛГБТ төвтэй мэдээ, мэдээлэл солилцож, хамтран ажиллаж байна. ЛГБТ иргэдтэй холбоотой, биеэ үнэлсэн, гудамж талбай, олон нийтийн газар танхайрсан зөрчлүүд цагдаагийн байгууллагад бүртгэгдэж хуулийн дагуу шалгаж шийдвэрлэсэн. Боловсролд бүх төрлийн ялгаварлан гадуурхалаас урьдчилан сэргийлэх, ялангуяа цахим орчинд аливаа төрлийн ялгаваралд суралцагчдыг өртүүлэхгүй байх, сурагчдын бусдыг ойлгох чадварыг хөгжүүлэх, дэмжих зорилгоор хүүхдийн оролцоонд тулгуурлан цахим орчин дахь хүүхэд хамгааллын үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж байна. 687

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents