ЕСДҮГЭЭР БҮЛЭГ № Зөвлөмж 108.53. Бэлгийн чиг баримжаа, эсхүл хүйсийн баримжаа, илэрхийлэлд үндэслэсэн ялгаварлан гадуурхалтыг оролцуулан ялгаварлан гадуурхалтын бүх хэлбэртэй тэмцэх /Франц/ 108.54. ЛГБТИ хүмүүсийн хүний эрхийн үр нөлөө бүхий хамгаалалт тогтоосон хууль тогтоомжийг боловсруулж батлахаас гадна Нэн ядуурал ба хүний эрхийн асуудлаарх Тусгай илтгэгчийн илтгэлд дурдсан ЛГБТ хүмүүсийн эсрэг үйлдсэн гэх халдлагуудыг хараат бус байдлаар мөрдөн шалгах арга хэмжээ авах /Гондурас/ 108.55. Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, илэрхийлэлд үндэслэсэн ялгаварлан гадуурхалтыг оролцуулан ялгаварлан гадуурхалтын бүх хэлбэрийг хориглох /Словени/ Хэрэгжилтийн явц нутаг дэвсгэрт хүн худалдаалах гэмт хэрэгт өртөх, аливаа хэлбэрийн халдлагаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль хяналтын байгууллагад хандах талаар үйлчилгээний зааланд үйлчлүүлсэн иргэд болон хяналт шалгалтад хамрагдсан гадаадын иргэдэд тухай бүр сурталчилж, сурталчилгааны материал, санамж бэлтгэн үйлчилж байна. 108.55-ыг үзнэ үү. Мөн UPR Trust Fund-ын төслийн хүрээнд ЛГБТ хүмүүсийн эрхийг хамгаалах НҮБын “Free and equal campaign”-ыг Монгол Улсад албан ёсоор эхлүүлэх, ЛГБТ хүмүүсийн эрхийг хүндэтгэх, хамгаалах асуудлаар олон нийтийн дунд мэдээлэл, ухуулга сурталчилгаа хийж, шүүх, прокурорын байгууллагын ажилтнуудад сургалт зохион байгуулах”-аар төлөвлөөд байна. “Бэлгийн болон хүйсийн чиг баримжаагаар ялгаварлан гадуурхах” үйлдлийг гэмт хэрэгт тооцсон ба Эрүүгийн хуулийн 14.1 дүгээр зүйлээр зохицуулсан. Цагдаагийн байгууллагад алба хаагчдын харилцааны соёл, ёс зүй, хүнд суртлын талаарх гомдол, мэдээллийг иргэдээс 24 цагийн турш авахаар 126 тусгай дугаарын утсыг ажиллуулж байна. Цагдаагийн байгууллагад хандсан 6 тохиолдлоос эрүүгийн хэрэг үүсгэсэн 3, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан 3 байна. ЛГБТ иргэд ямар ч тохиолдолд өөрийгөө аль болохоор нууцалдаг учир гомдол мэдээлэл нь цагдаагийн байгууллагад анх бүртгэгдэхдээ ЛГБТ хүмүүсийн бэлгийн чиг хандлага, хүйсийн баримжаанаас шалтгаалсан гэж бүртгэгдээгүй агсам тавьсан зодолдсон гэх дуудлага мэдээллээр бүртгэгдэн шалгагдсан байна. Эрүүгийн хуулиар “ялгаварлан гадуурхах” үйлдлийг гэмт хэрэгт тооцсон. 686

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents