ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ЭЭЛЖИТ НЭГДСЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
№
Зөвлөмж
Хэрэгжилтийн явц
зүйн зөвлөгөө өгөх чиг үүргийг хэрэгжүүлэгч төрийн
байгууллага бөгөөд энэхүү чиг үүргийн хүрээнд
гадаадын иргэдэд мөн адил хууль зүйн туслалцаа
үзүүлэн ажилладаг ба гадаадын иргэдэд үзүүлж
буй хууль зүйн туслалцааны чанар, хүртээмжийг
нэмэгдүүлэх зорилгоор 2018 оноос эхлэн гадаад
хэлээр хууль зүйн зөвлөгөө өгөх ажлыг Монголын
Хуульчдын холбоотой хамтран зохион байгуулж байна.
Нийслэлийн Засаг даргын “Аз жаргалтай хот”
мөрийн хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Аялал
Жуулчлалын газар, Монголын Оюутны холбоотой
хамтран оюутан залуучуудыг гэмт хэрэг, зөрчлөөс
урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах, аялал
жуулчлалаар яваа гадаадын иргэдийн аюулгүй
байдлыг хангах, жуулчдад аялал жуулчлал, соёлын
үйлчилгээний мэдээлэл түгээх “Оюутан цагдаа” арга
хэмжээг жил бүрийн 06 дугаар сарын 08-ны өдрөөс
08 дугаар сарын 15 хооронд 4 дэх жилдээ зохион
байгуулж байна. Арга хэмжээг сурталчлах чиглэлээр
Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн
төвтэй хамтран сурвалжлага, нэвтрүүлэг хийлгэж, үйл
ажиллагааг “TV-5”, “TV-9”, “ETV”, “UBS”, “Star” зэрэг 8
телевиз, Цагдаагийн ерөнхий газар, тус газрын цахим
хаяг болон facebook хаяг, “Zaluu.mn”, “Medee.mn”
зэрэг 9 сайтуудыг ашиглаж байна.
Орон нутагт Баян-Өлгий аймагт 1, Дархан-Уул
аймагт 2, Дорнод аймагт 2, Завхан аймагт 2,
Архангай аймагт 5, Хэнтий аймагт 1, нийт 5 их,
дээд сургууль, 2 мэргэжил сургалт үйлдвэрлэлийн
төвд оюутан залуучуудыг гэмт хэрэг, зөрчлөөс
урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах
зорилгоор 145 гишүүнтэй “Оюутан цагдаа
бүлгэм” ажиллаж байна. “Оюутан цагдаа”
бүлгэм, “Оюутан цагдаа”-ийн үйл ажиллагаанд
нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагаас
зааварчлага, зөвлөмж өгч, хамтран ажиллаж байна.
-Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль
болон холбогдох эрх зүйн актын хүрээнд Монгол
Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөгч, тус улсад
түр ирэгч, албан болон хувийн хэргээс оршин суугч
гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын
685
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents