ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
№
Зөвлөмж
108.45. Эмэгтэйчүүдэд тэгш
байдал, хамгаалалтыг олгож
буй хууль тогтоомж, үр нөлөөтэй
хэрэгжилтийг баталгаажуулах арга
хэмжээгээ гүнзгийрүүлэх
/Аргентин/
108.46. Эмэгтэйчүүдийн эрхийн
хамгаалалтыг сайжруулах
чиглэлээрх хүчин чармайлтаа
үргэлжлүүлэх /БНАСУ/
108.47. Төрийн албан дахь
эмэгтэйчүүдийн оролцоо,
жендэрийн тэгш байдлыг хангах
ажлаа үргэлжлүүлэх /Лаос/
Хэрэгжилтийн явц
хүрээний хууль сахиулах байгууллагуудын жендэрийн
нэгдсэн бодлого”-ыг Хууль зүй, дотоод хэргийн
сайдын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн
А/117 дугаар тушаалаар, “Хүн ам, хөдөлмөр,
нийгмийн хамгааллын салбарт жендэрийн талаар
баримтлах бодлого”-ыг Хөдөлмөр, нийгмийн
хамгааллын сайдын 2018 оны 06 дугаар сарын 28ны өдрийн А/177 дугаар тушаалаар тус тус баталлаа.
Эдгээр салбарын жендэрийн нэгдсэн бодлогыг
танилцуулах, хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд
дээрх салбаруудын 290 орчим ажилтан, албан
хаагчдыг хамруулан 6 удаагийн сургалт, семинарыг
зохион байгуулснаас гадна дэд хөтөлбөрийг англи,
монгол хэлээр хэвлэн хүргүүлсэн. Мөн аймгуудын
43 хувь нь орон нутгийн онцлог хэрэгцээнд нийцсэн
жендэрийн дэд хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж
байна. 2018 онд 7 аймаг жендэрийн дэд хөтөлбөрөө
боловсруулан батлахаар төлөвлөөд байна.
108.44-ийг үзнэ үү.
108.43-ыг үзнэ үү.
Төрийн албан хаагчдын жендэрийн талаарх ойлголт,
мэдлэгийг нэмэг
дүүлэхээр жендэрийн цахим
сургалтын модулийг нэвтрүүлээд байна. Үндсэн
3 модультай, суралцагч өөрийн тохиромжтой цаг
хугацаа, орон зайд суралцах боломжийг бүрдүүлсэн
энэ модулийг цаашид улам хөгжүүлэх бөгөөд төрийн
удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтын
журамд энэ сургалтын сертификатыг авсан байх
шаардлагыг тусгахаар төлөвлөж байна. Цахим
сургалтыг Сангийн яам болон түүний харъяа
байгууллага, агентлагийн удирдах ажилтнуудад
зохион байгуулан туршиж, санал авч, сайжруулсан.
680
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents