ЕСДҮГЭЭР БҮЛЭГ № Зөвлөмж Хэрэгжилтийн явц 108.43. Хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээрх арга хэмжээнүүдээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэх /Япон/ Энэ хүрээнд эрэгтэйчүүдэд нөлөөлөх нөлөөллийн сургалтыг Эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг, Эрчүүд, гэр бүл хөгжлийн нийгэмлэг, Хөгжлийн төлөөх Монгол эрчүүд төрийн бус байгууллагатай хамтран 2018 оны эхний хагаст 4 удаа зохион байгуулж МУБИС-ийн багш нар, Улаанбаатар эрдэм их сургуулийн оюутнууд, Нийслэлийн Цагдаагийн газрын албан хаагчид, Эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэгийн идэвхтэн гишүүд нийт 200 гаруй эрэгтэйчүүдийг хамруулж, жендэрийн тэгш байдал, хүчирхийлэл, амьдралын эрүүл зөв зан үйлийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүллээ. Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын 2017.10.31-ны өдрийн хамтарсан “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тушаалаар шинжилгээний байгууллагаас “Насанд хүрээгүй иргэнийг үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулна.”, мөн амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой, нэн ядуу иргэнийг “Яаралтай үзлэг шинжилгээ хийх шаардлагатай тохиолдолд энэ журмын 3.4-д заасан баримтыг шаардахгүй.” гэсэн нэмэлтийг оруулсны дагуу тухайн иргэд, өсвөр насныханд шүүхийн шинжилгээний байгууллагаас үзүүлж буй үзлэг, шинжилгээг үнэ төлбөргүй үзүүлж байна. Мөн 108.24-ийг үзнэ үү. Жендэрийн талаарх ойлголт, мэдээллийг нэмэгдүүлэх: -Жендэрийн тэгш байдлыг хангах бодлогын чиг хандлагыг хэлэлцэх, түншлэл хамтын ажиллагааг хөгжүүлэх, жендэрийн тэгш байдлын талаарх олон нийтийн ойлголт, мэдээллийг нэмэгдүүлэх, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, үндэсний хөтөлбөрийг сурталчлах үүднээс “Жендэр ба Хөгжил” үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Жендэрийн үндэсний хорооноос санаачлан 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Төрийн ордны Их танхимд зохион байгуулсан. 108.44. Эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн үүрэг, хариуцлагын талаарх нийгмийн хэвшмэл ойлголтыг өөрчлөх, ялгаварлан гадуурхах уламжлалт зан үйлийг халах арга хэмжээнийхээ үр нөлөөг сайжруулах хүчин чармайлтаа нэмэгдүүлэх /Словени/ 676

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents