ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ЭЭЛЖИТ НЭГДСЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
№
Зөвлөмж
Хэрэгжилтийн явц
108.42. Ялгаварлан гадуурхах бүх
хэлбэрийн эсрэг, түүний дотор
хохирогчдын эрхийг хамгаалсан
цогц хууль батлах /Чех/
108.43. Хүүхэд, эмэгтэйчүүдийн
эрхийг хамгаалах чиглэлээрх
арга хэмжээнүүдээ үргэлжлүүлэн
хэрэгжүүлэх /Япон/
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийг 2013
онд батлан хэрэгжүүлж байна.
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16
хоногийн аяныг жил бүрийн 11 дүгээр сарын
25-ны өдрөөс 12 сарын 08-ны өдрийг хүртэл
зохион байгуулахын зэрэгцээ Эмэгтэйчүүдийн
эрхийг хамгаалах олон улсын өдрийг тэмдэглэхэд
бүтээлч, бодит ажил, арга хэмжээг хэрэгжүүлж
бодит байдлаар хандаж байна. Тухайлбал,
оюутан залуучуудын дунд жендэрт суурилсан
хүчирхийллийн талаарх илтгэл, эссе бичлэгийн
уралдаан зарлах; Ерөнхийлөгчийн Тамгын газар,
Улсын Их Хурлын Тамгын газар, Ерөнхий сайдын
ажлын алба, Засгийн Газрын Хэрэг эрхлэх газар,
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар,
салбарын яамд, нийслэл, дүүргийн Засаг даргын
Тамгын газар зэрэг төрийн байгууллагуудын дунд
хүчирхийллийн эсрэг байр сууриа илэрхийлж
“Цагаан тууз” зүүх аян зохион байгуулах; жендэрт
суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллээс
урьдчилан сэргийлэх, өртөх, мэдээлэх үед авах арга
хэмжээний талаарх мэдээлэл, зөвлөгөөг алслагдсан
захын дүүрэг хороодын иргэдэд явуулын байдлаар
буюу автобустай үйлчилгээний хэлбэрээр хүргэх;
жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх
гадаадын болон дотоодын шилдэг медиа контентыг
сургалт, нөлөөллийн арга хэмжээнд ашиглах,
хөгжүүлэх зэргээр бодит үр дүнг чухалчлан
ажиллаж байна.
Гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, таслан
зогсоох, нөгөө талаар, эрэгтэйчүүдийн эрүүл
мэндэд сөргөөр нөлөөлж буй буруу зан үйл,
хандлагыг засах, тэдэнд нөлөөлөх арга хэмжээг
эрэгтэйчүүдийн төрийн бус байгууллагатай
хамтран хэрэгжүүлэх замаар энэ үйл ажиллагаанд
эрэгтэйчүүдийг татан оролцуулж байна.
675
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents