ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ЭЭЛЖИТ НЭГДСЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ № Зөвлөмж Хэрэгжилтийн явц 108.36. Ээлжит нэгдсэн хэлэлцүүлгийн зөвлөмжийг оролцуулан олон улсын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах тогтолцоог бий болгох боломжийг судлан үзэх /Парагвай/ Төлөвлөгөөний дунд хугацааны хэрэгжилтийн тайланг ХЗДХЯ, ГХЯ, ХЭҮК, Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын сүлжээ хамтран орон нутагт бүсчилсэн байдлаар хэлэлцүүлснээс гадна, нэгдсэн байдлаар төр, төрийн бус байгууллагууд хоёр удаа хэлэлцүүлэг зохион байгуулсан нь дунд хугацааны хэрэгжилтийн тайланг бодитой гаргах, төр, төрийн бус байгууллагууд хамтран ажиллах дадал, соёлыг бэхжүүлэх, цаашилбал Монгол Улсад хүний эрхийг хамгаалах, хэрэгжүүлэхэд ач холбогдолтой ажил болсон гэж дүгнэж байна. Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийн талаарх 8, 9 дүгээр нэгтгэсэн тайланг хэлэлцүүлж, гэрээний хорооноос Монгол Улсад өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх салбар дундын ажлын хэсгийг Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/241 тоот тушаалаар байгуулан зөвлөмжийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлж байна. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 20-ны 270 дугаар тогтоолоор “Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийг баталж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх Хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын салбар дундын ажлын хэсгийг холбогдох яам, агентлаг, төрийн бус байгууллагын оролцоотой байгуулж ажиллаж байна. Энэ хөтөлбөрийн зорилго нь НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийн талаарх үндэсний 5 дугаар тайланг хэлэлцүүлсэнтэй холбогдуулан Хүүхдийн эрхийн хорооноос өгсөн зөвлөмж, мөн Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль болон бусад хуулийн хэрэгжилтийг хангахад чиглэж байна. 671

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents