ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ
Нийгмийн халамжийн сангийн тайлангаас үзвэл 2000 онд эхчүүдийн жирэмсний
болон амаржсаны, хүүхэд асарсны, ихэр болон нярай хүүхдийн арчилгааны, бүтэн өнчин
хүүхэд үрчлэн авч өсгөсний тэтгэмжид 81,7 мянган хүнийг хамруулан 5,3 тэрбум төгрөг
зарцуулсан байна. Мөн дөрвөөс дээш хүүхэдтэй 20 гаруй мянган өрхөд 700 орчим
сая төгрөгийн тэтгэмж олгожээ. Түүнчлэн нийгмийн халамжийн тэтгэврийн 40 гаруй
хувь, асрамж үйлчилгээний зардлын 30 гаруй хувь, тахир дутуу иргэдийн хөнгөлөлт
үйлчилгээний зардлын 20 орчим хувь нь хүүхдэд зориулагдаж байна. Эрүүл мэндийн
даатгалын тухай хуулийн дагуу 16 хүртэл насны 109,6 мянган хүүхдийн эрүүл мэндийн
даатгалын шимтгэлд төрөөс 3946,7 мянган төгрөг, эрүүл мэндийн даатгалын сангаас
давхардсан тоогоор 194,9 мянган хүүхдийн эмчилгээ, үйлчилгээний зардалд 4569,5
мянган төгрөг зарцуулсан байна. Өнчин хүүхдийн асрамжийн газарт одоогоор 500
орчим хүүхэд, нялхасын клиник сувилалд эцэг, эх нь орхисон “олдмол” нэртэй 100 гаруй
хүүхдүүд асруулж байна.
Сос Киндердорф байгууллагатай өнчин хүүхдийн тосгон (140 ортой) байгуулахаар
хамтын ажиллагааны гэрээ хийсэн бөгөөд 1сая ам.долларыг Сос Киндердорф
байгууллага, гадна талын зам, холбоо, цахилгаан шугамын холболтын зардалд 27,7 сая
төгрөгийг Засгийн газар санхүүжүүлээд байна.
Засгийн газар ОУХБ-тай Хүүхдийн хөдөлмөрийг устгах олон улсын хөтөлбөрийн
хүрээнд хамтран ажиллах Ойлголцлын санамж бичигт 1999 онд гарын үсэг зурсан юм.
Энэ хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр хүүхдийн хөдөлмөрийн талаар мэдээлэл цуглуулах,
судалгаа хийх сургалт зохиох, хүүхдийн хөдөлмөрийг устгахад чиглэсэн төслүүдийг
хэрэгжүүлэх зэрэг олон талт үйл ажиллагааг явуулж байна.
Ядуурлыг бууруулах болон сургуулийн өмнөх боловсролын Үндэсний хөтөлбөрийн
хүрээнд сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр 1059.6 сая төгрөгийн өртөг бүхий
649 төслийг хэрэгжүүлсний дүнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах түвшин
1995 оныхоос 13.3 хувиар ахиж 2000 онд 37.7 хувь болсон байна. Хөтөлбөр төслүүд нь
сургуулийн өмнөх байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах, нийгмийн эмзэг хэсэгт
багтах бага насны хүүхдийг сургуулийн өмнөх боловсрол олгох сургалтад хамруулахад
багагүй үр нөлөө үзүүллээ.
Хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллага 2001 оны
байдлаар 70 гаруй байна. Нийгэм, хүүхдийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулж
байгаа иргэний 23 байгууллага 1999 оны 3 сард нэгдэн үйл ажиллагаагаа уялдуулах,
хамтран ажиллаж Хүүхдийн эрхийн тухай конвенцийг хэрэгжүүлэхээр тохирч, “Үндэсний
эвсэл ”-ийг байгуулсан бөгөөд түүнд 50 шахам байгууллага нэгдэн ажиллаж байна.
НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц, хүүхдийн сайн сайхны төлөө үйл
ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагын чуулга уулзалтыг жил бүр зохион
байгуулж өөрсдийн үйл ажиллагааг сурталчлан конвенцийг хэрэгжүүлэхэд төрийн
бус байгууллагуудын оролцоо, төрийн байгууллагуудын хамтран ажиллах чиглэлийг
тодорхойлж, зөвшилцөн ажилладаг боллоо. Үүнд:
Хүүхдийн эсэн мэнд амьдрах талаар: Гэр бүлд хүүхдийн эсэн мэнд амьдрах
нөхцлийг дэмжин, эцэг, эхийн амьдрах, аж төрөх арга ухаан, сурган хүмүүжүүлэх ур
чадварыг дээшлүүлэх, сургалт, сурталчилгааг өргөжүүлэх,
67