ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ЭЭЛЖИТ НЭГДСЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ № Зөвлөмж Хэрэгжилтийн явц хүүхэдтэй эхчүүдэд сар бүр 50.0 мянган төгрөгийн тэтгэмж олгох Засгийн газрын тогтоол гаргалаа. 2018 оны эхний улирлын байдлаар тус хөтөлбөрт 152.8 мянган эхчүүд хамрагдаад байна. - Түүнчлэн хүүхдийн хөгжлийг дэмжих зорилгоор Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгоно гэсэн зорилт туссаны дагуу 2017 оны гүйцэтгэлээр Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны 1.0 сая 34.0 мянган хүүхдэд сар бүр 20.0 мянган төгрөгийг олгоход улсын төсвөөс 257.6 тэрбум төгрөгийг зарцуулсан. Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд зорилтот өрхийн нийгмийн хамгааллын зардлыг бууруулахгүй байх үүднээс хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд нь буюу 684.0 мянган хүүхдэд бэлэн мөнгөөр олгож байсныг, Засгийн газраас 2018 оны 2 дугаар улирлаас хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх шийдвэрийг гаргаж, Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байна. - Ядуу, эмзэг бүлэгт хүрдэг хүнсний эрхийн бичгийн хамрах хүрээг 2017 оны 11 дүгээр сараас 2 дахин, мөнгөн дүнгийн хэмжээг 20 хувиар буюу сард том хүн 13000 төгрөг байсныг 16000 төгрөг, хүүхэд 6500 төгрөг байсныг 8000 төгрөг болгон нэмэгдүүлж 52,3 мянган өрхийн 285,3 мянган иргэнийг хамруулахаар болсон. Үүнтэй холбоотойгоор Хүнсний эрхийн бичиг олгох журамд өөрчлөлт оруулж, өрхийн зарим гишүүнийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ, арга хэмжээнд хамрагдах нөхцөл шалгуур тавьж, биелүүлсэн тохиолдолд хүнсний эрхийн бичгийг үргэлжлүүлэн олгохоор зохицууллаа. - Нийгмийн халамжийн тэтгэвэрийг 140.000 /нэг зуун дөчин мянга/-аас 155.000 /нэг зуун тавин таван мянга/ төгрөг, асаргааны тэтгэмжийг 64.000 /жаран дөрвөн мянга/-аас 70.000 / далан мянга/ төгрөг болгон нэмүүллээ. - Протез, ортопед, тусгай хэрэгслийн нэр төрөл, жишиг үнийг өөрчлөхөөр ажиллаж байна. 667

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents